Г.Амартүвшин: Тэтгэвэр нэмэх зоригтой болсон нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой

Л.Бямбажав
2022/01/28

УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:Тэтгэвэр нэмэх асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн эргэлтэд орохтой холбоотойгоор бид илүү ирээдүйдээ итгэлтэй болж байх шиг байна. Хэрэв энэ шийдвэр гараагүй байсан бол  630 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тэтгэвэр нэмэх асуудлыг ярихгүй байх байсан. Өнөөдөр Монголын эдийн засаг цөөхөн хэдэн том төслүүд дээр тогтож байгаа. "Эрдэнэс Тавантолгой", "Оюутолгой" гэх мэт. Эдгээрээс бусад хэрэгжээгүй том төслүүд ч байгаа. Цаашид бид том төслүүдээ яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж татварын орлогоо нэмэгдүүлэхгүй бол өнөөдөр арга бараад л төсвөө танаж байна. Эдийн засгийн өсөлт дээрээ илүү их анхааръя. Оюутолгойн ач холбогдлыг өнөөдөр бүгд харлаа. Том төслүүдээ хөдөлгөхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Үүнд гаднын хөрөнгө оруулагч нь байх уу, алдарт "Хөгжлийн банк" нь байх уу  гэх мэт. Хөгжлийн банкны муу зээлийн асуудлыг аль 2019 оны үед болохгүй байна гэдгийг би ярьж байхад хэн ч тоогоогүй. Ямар ч  барьцаа хөрөнгөгүй. Энэ мэт асуудлаа ярьж, шүүхээр Хөгжлийн банкны асуудлыг шийдмээр байна" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20