АТГ Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой НОЦТОЙ баримт дэлгэлээ

Л.Бямбажав
2022/01/29

Ёс зүй сахилга хариуцлагын Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр  Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:

Хөгжлийн банкны асуудлаар АТГ-аас тодруулга авав. Тэрбээр "Ээлжит бус чуулганы хуралдаж байж би Хөгжлийн банкны асуудлыг хөндөх боломж гарлаа. Хөгжлийн банкны 841 тэрбум төгрөг салхинд хийсчихсэн байна.Хөгжлийн банкыг анх байгуулахдаа улс орны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ, их л сайхан хэрэгтэй банк болно гэж бодоод бид хуулийг нь баталж байсан.  АТГ ямар ажил зохион байгуулах юм бэ. Хамгийн эхэнд УИХ-ын гишүүдийн хамааралтай хичнээн компани Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд орчихоод байгааг нэр, устай нь  тодорхой зарла. Хуулийн байгууллагууд цагаан захтнуудын хэргийг шалгаж байна гэж бие бие рүүгээ хаясаар байгаад сүүлдээ юу ч биш болгоод замхруулдаг шүү. Бас л дахиад та нар замхруулах гэж байна уу. Сүүлийн үед орлогоо баталж чадахгүй тансаг хэрэглээтэй бүтэн үе бий болчихлоо. Хуулийн байгууллагынхан юу хийж байна вэ.  Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүдийг нэрлэж чадах уу" гэдгийг тодрууллаа.

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням цахимаар хуралд оролцов. 

Тэрбээр "АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийг өмнө нь шалгаж, найман эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Эдгээр найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалт, олголттой холбоотой, Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгасан. Энэ дунд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэх үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкинд байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламж хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж Хөгжлийн банкинд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, мөн худалдан авах ажиллагаанаас 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, түүнчлэн албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17,8 сая юань шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ны өдөр шүүхээс Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож тухайн хэргийг шийдвэрлэсэн байдаг. 

Хөгжлийн банктай холбоотой зээл олголт, зээлийн олголтын явцад албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс тодорхой мөрдөн шалгалтыг хийж ирсэн. Үргэлжлүүлэн цаашид тодорхой хэргийг шалгаж байна. Одоогоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярт холбогдох хэргийг шалгаж байна" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20