Ж.Сүхбаатар: Бид намын хяналт, хариуцлагын тогтолцоо, ёс зүйн асуудлуудад анхаарч ажиллана

Л.Бямбажав
2022/01/29

Нийслэлийн МАН-ын 35 дугаар Бага хуралтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.

- Нийслэлийн МАН-ын 35 дугаар Бага хурлаар Хотын дарга, нийслэлийн удирдлагууд хууль тогтоох дээд байгууллагатай хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ, өмнө нь хэрхэн ажиллаж байсан бэ гэх асуудал нэлээн хөндөгдлөө. Нэг үеэ бодвол нийслэлийн удирдлага болон хууль тогтоох дээд байгууллага хоорондын уялдаа холбоо сайжирч чадсан уу. Цаашид ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

- Одоогийн Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл болон бусад асуудлыг дан ганц нийслэлийн асуудал гэж үзэж болохгүй. Энэ бол Засгийн газрын анхаарлын төвд байх асуудал. Би өөрөө энэ асуудлууд руу орж, тулж ажиллана” гэж мэдэгдсэн шүү дээ.

Өнгөрсөн жил УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хэд хэдэн гишүүн нийслэлд очиж ажилласан. Тэндээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулах санал гарч, байгуулсан юм. Түр хорооны дэргэд байгуулсан Ажлын хэсгүүд хуралдаж байгаа. Өнөөдрийн 35 дугаар Бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан сонгож, итгэл үзүүллээ.

Хамтын ажиллагаа, уялдаа холбооны тухайд нэг чухал шийдвэр гарсан нь Засгийн газар нийслэлээс татан төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээн, түгжрэлийг шийдэх санхүүгийн боломжийг олгож байгаа юм.

Харин УИХ-ын зүгээс 27 жилийн турш гар хүрээгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Нийслэл хот уг хуулийн дагуу шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажлаа эхэлж байна.

Өнөөдрийн Бага хурлын дараа нийслэлд хийх ажлуудын бодлогыг өөрчлөх, шинэ арга барилыг нэвтрүүлэх байх гэж харж байгаа. Энэ бүхний гол зангилаа хоёрхон үгэн дээр тогтож байгаа юм. НЭГ БАГ.

Бид өмнө нь ард түмэндээ хүчээ нэгтгэнэ, утаа, түгжрэл, ковидтой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэж амласан. Тэгвэл одоо хүний эрхийг хамгаалж, авлигатай тэмцэж, эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж амласан. Хурдны замын асуудалд анхаарах, төвлөрлийг задлахын тулд дагуул хотуудыг байгуулах, эдийн засгийн тусгай бүсийг бий болгох, хотын дүрэм, стандартыг тогтоох, байгаль, экологийн асуудалд анхаарах зэргээр маш олон чухал ажлыг төлөвлөн, хийж хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна.

Өнөөдрийн хурлаар нийслэлийн МАН-ын 66 мянган гишүүн дотоод асуудлаа хэлэлцээд байгаа мэт боловч намаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг цаашид тууштай хэрэгжүүлэхээ бататгаж байгаа юм. Д.Сумъяабазар тэргүүтэй нийслэлийн удирдлагын багийг эрх баригч МАН-ын зүгээс дэмжиж өгснөөр цаашдын ажил, бүтээн байгуулалт, бодлого, үйл ажиллагаанд нь дэм болж байгаа хэрэг. Намын дотоод асуудал ганц намын гишүүдэд хамаатай биш. Иргэдэд ч хамаатай юм.

2022 онд бид намын хяналт, хариуцлагын тогтолцоо, ёс зүйн асуудлуудад анхаарч ажиллана. Бид сонгуульд өрсөлддөг, оролцдог төдий нам биш. Иргэдэд амласан амлалтаа ямагт санаж явах, нэг нэгэндээ шаардлага тавьж ажиллах ёстой. Мөн манай нам боловсон хүчин, хүний нөөцийн чадвар дээр анхаарах хэрэгтэй. Аливаа хариуцсан ажлаа тухайн албан хаагч, удирдлага нь хариуцаж, үүрэг хүлээх хэрэгтэй.

Ганц Д.Сумъяабазар гэдэг хүнд асуудлыг тохоод байж болохгүй. Ер нь бүх асуудлыг нэг хүнээс нэхнэ гэдэг өөрөө асуудал юм. Бид 2022 онд намын гишүүдийн ёс зүйн хариуцлагын асуудалд ихэд анхаарч ажиллана. Нийслэлээс сонгогдсон гишүүд нэгдэж, асуудлыг хэлэлцэн, шийдэж байна. Энэ бол хамтын хүч юм.

- Хууль тогтоох дээд байгууллагаас холбогдох хуулийг баталлаа. Мөн нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэлийг цогцоор нь шийдэхэд нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн тодорхой дэмжлэг үзүүлж байна. Тэгвэл нийслэлийн удирдлагуудаас хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ямар шахалт үзүүлэх ёстой вэ?

- Сая УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль гарлаа. Би Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Энэ хууль хаврын чуулганаас хэрэгжиж эхэлнэ. УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн араас хяналтыг хэрэгжүүлэх байнгын хороо, түр хороо, олонх, цөөнхийн бүлэг ч гэдэг юм уу механизмыг эмх цэгцэнд оруулаад анх удаа энэ хууль хэрэгжиж эхэлж байна.

Ажил хамтарч хэрэгжүүлж байгаа ч бидний ажлын чиг үүрэг өөр. Жишээ нь би хяналт, шаардлага тавих эрхтэй хүн. Би зам тавихгүй, хог түүхгүй. Шийдвэр гаргагч тал нь нэг тусдаа, шийдвэр хэрэгжүүлэгч нь нэг тусдаа.

Шийдвэр хэрэгжүүлэгчид нь нийслэлийн удирдлагууд болон Засгийн газар юм. Тэгэхээр ганцхан нийслэлийг шахаж шаардахгүй. Засгийн газарт мөн шаардлага тавина, шахаж шаардана.

Нэг намын гишүүд мөн боловч төрийн ажил хийж байгаа тохиолдолд өөр өөрийн үүрэгтэй. Тэр хүрээндээ ажлаа хийнэ.

Улаанбаатар хотын зам, нийтийн тээвэр,  тохижилттой холбоотой асуудалд манай нам ажил хийх мэргэжлийн ур чадвартай, иргэдийн таалалд нийцүүлж ажиллаж чаддаг хүмүүсийг тавихгүй бол ажил явахгүй. Үүнийг нуулгүй хэлэх ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20