Д.Тогтохсүрэн: Төсөв хүндрэх төлөвтэй байгаа учраас Цар тахлын хуулийг он дуустал сунгасан

Ш.АДЪЯАМАА
2022/01/31

Ахмадын тэтгэврийг нэмэхтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, энэ оны төсөвт тодотгол хийлээ. 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагалдуулж, Цар тахлын хуулийг дахин зургаан сараар сунгаж, холбогдох хуульд мөн өөрчлөлт орууллаа. Ингэснээр Цар тахлын хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэхээр болов. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 


Тэрбээр "Цар тахлын хуулийг сунгасан нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, 2022 оны төсвийг өргөн хүрээнд бид төлөвлөж, орлого талаас өөдрөг төсөвлөсөн. 42 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. ААН-үүдээс төвлөрөх орлого мөн өндөр байна гэж тооцоолсон. Гэвч оны эхний нэг сарын байдлаас харахад, хил гааль хаалттайгаас төсвийн орлого хүндэрч болзошгүй нөхцөлтэй байна. Төсөвт байгууллагуудын цалин, хөлсийг хугацаанд нь тавьж чадахгүй нөхцөл үүсэхийг  үгүйсгэхгүй. 

Хоёрдугаарт, үнийн өсөлтөөс үүдэж инфляци нэмэгдэж байна. Тийм учраас Засгийн газар тухайн нөхцлүүдэд шуурхай арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлага үүссэн гэсэн үг. Энэ зохицуулалтуудыг хийж байхын тулд Цар тахлын хуулийг дахин зургаан сараас сунгахаар болсон.Цар тахлын хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд гүйлгээ хийх эрхийг Сангийн сайдад олгосон. Мөн төсөв хоорондын зохицуулалт буюу улсын төсвөөс Нийгмийн даатгалын төсөв рүү гэх мэт төсөв хоорондын зохицуулалт хийх эрхийг Сангийн сайд олгосон. Ингэснээр цаг үеийн шуурхай  асуудлуудыг  Засгийн газар хурдан хугацаанд шийдвэрлэх эрхийг нь үргэлжлүүлэн олголоо" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 16 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 16 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 18 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 19 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 21 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28