ТӨСВИЙГ МӨШГӨЕ: С.Бямбацогтын компани Хөгжлийн банканд 80.64 ​тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна

Л.Бямбажав
2022/02/01

Монгол Улсын Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эрсдэлд орж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсээд байгаа билээ. Тус банкнаас зээлээ төлөөгүй 25 компанийн нэрийг зарлаж шүүхэд шилжүүлж байгаа талаар зарласан. Харин өчигдөр  тус банкны хэвийн зээлдэгч, эргэн төлөлтийн зөрчил үүссэн, дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх аж ахуйн нэгжүүдийн нэрийг нэмж зарлав.

Ингэснээр 66 зээлдэгчийн 75 зээл олон нийтэд ил болж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүдийн ард улстөрчдийн хамаарал бүхий компаниуд байгаа нь нотлогдсон. Зээл нь хэвийн төлөлттэй гэсэн ангилалд нийт 14 компани байгаагийн нэг нь  "Вестерн Холд" ХХК байна. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшил компани бөгөөд 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр Хөгжлийн банкнаас 28,025,380 ам.долларын зээл авч байжээ. Одоо төлбөрийн үлдэгдэл нь 28,025,380 ам.доллар буюу 80.64 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 

 "Вестерн Холд" ХХК “ШИНЭ ХОВД” хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын бодлогын дэмжлэгтэйгээр баруун бүсэд цементийн үнийг хямдруулах Ховд эко цементийн үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг Ховд аймгийн Буянт суманд гардан хэрэгжүүлж буй. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 1 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 1 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 13 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 18 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 19 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 19 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 20 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 21 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 21 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 21 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 23 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 23 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 23 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр