УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК 2020 онд Хөгжлийн банкнаас 18.5 тэрбумыг авсан бөгөөд нийт төлөх зээлийн хэмжээ 23 тэрбумд хүрсэн талаар бид мэдээлсэн билээ. Уг зээлийн төлөлт хийгдээгүйн улмаас шүүхэд шилжих зээлийн жагсаалтад ороод байгаа юм.
Тэгвэл Хөгжлийн банкнаас зээл авсан А.Сүхбатын дүү А.Баттөгсийн компанийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
"Түгээмэл түмэн Хишиг" ХХК-ийн Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуунсухайтын замд Автозогсоолын цогцолбор үйлчилгээ ажиллуулдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна