Олимпын хотхоны далд амьдрал

Ш.АДЪЯАМАА
2022/02/07

Олимпын тоглолтын үеэр тамирчин хүн тэмцээн ба ялалтаас өөр юу ч боддоггүй баймаар. Гэвч тэд хүн л юм болохоор хүний гэсэн сул талуудыг ямар ч Олимп халхалж чаддаггүй. Тиймээс Олимпын тосгонд түр зуурын романтик харилцаа, дуулиан шуугиан тарьсан учралууд болж байдаг. Зарим нэг ийм учралууд нь олон улс дамнасан хэрүүл, дуулиан шуугиан дэгдээдэг. Британийн “The Sun” сонин олны анхаарлыг татсан зарим дуулианы талаар сонирхуулжээ.

 Рио де Жанейрод болсон 2016 оны Олимпын эхний дээд амжилтыг тоглолт албан ёсоор нээлтээ хийхээс бүр өмнө бүртгэсэн байдаг. Тэр амжилт  бол Олимпын хотхонд амьдарч байгаа тамирчдад 450 мянган ширхэг бэлгэвч тараасан явдал. Тухайн үед Олимпод 10 мянга 500 тамирчин оролцсон болохоор нэг тамирчинд 42 бэлгэвч өгсөн хэрэг. Гэтэл Австрали, Их Британи зэрэг зарим улс орнууд дараа нь нэмж бэлгэвч захиалсан. Лондонд болсон 2012 оны Олимпоор ердөө 150 мянган бэлгэвч тамирчдад тарааса хэдий ч хамгийн шалиг тоглолт гэж цол авч байсан.

 Ер нь тамирчдад тараадаг бэлгэвчийн асуудал сүүлийн хэдэн тоглолтоор бараг л хамгийн чухал сэдэв болохоо шахаж байсан болохоор Бээжингийн Олимп ч онц ялгарахгүй байх.

 Энэ сэдэвтэй холбоотой хамгийн анхны мэдээ 1988 оны Сөүлийн тоглолтоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарч байсан бөгөөд тухайн үед зохион байгуулагчид нь тамирчдад 8500 ширхэг бэлгэвч тараасан байдаг. Дараа нь дээвэр дээрээс ч ашигласан зүйлс олдож байсан бол ил газар секс хийхийг албан ёсоор хориглож байв.

 Дараа нь буюу 1992 онд үзүүлэлт шууд арав дахин өсөж 90 мянга болсон бол АНУ-ын гүний өмнө нутаг Атлантад болсон Олимпоор ахин унаж 15 мянга болсон.

 Сиднейд болсон Олимпын тоглолтын үеэр тамирчдад 70 мянган бэлгэвч тараасан ч явцын дунд хүрэлцэхгүй болж таарсан тул нэмж тараасан байна. Афины тоглолтоор зохион байгуулагчид ийм зүйл дээр гар татахгүй байхаар шийдэж шууд 130 мянгыг тараасан.

 .... Ихэнх тамирчдын хувьд “олимпын хотхонд болсон зүйл хотхондоо л үлдэнэ” гэсэн байр суурьтай байдаг ч зарим нэг нь өнгөрсөн тоглолтоор олж авсан туршлагаасаа хуваалцахад ямагт бэлэн байдаг.

 Олимпын тоглолтын үеэрх секстэй холбоотой гол баримтууд

Сочи 2014

Сочийн тоглолтын үеэр Америкийн сноубордчин Жейми Андерсон нь тамирчдын хотхонд “Тиндер”-ийг ашиглах болсон нь “нэг түвшин ахисан явдал” болсон гэж нэрлэсэн. Тэр жил зохион байгуулагчид тамирчдын дунд 100 мянган бэлгэвч тараасан. Андерсон эцэстээ Тиндер дэр аккаунт нь хэтэрхий саад болоод байсан тул устгаж санаа амарсан гэж мэдэгдсэн. Устгасан нь ч тус болсон байх тэрээр слоупстайлд алан медаль авсан юм. 

Лондон 2012

Сочийн тоглолт Тиндерийн мэдэлд байсан бол Лондоны тоглолт нь түүний гомо ижил Гриндер-ийн мэдэлд (Grindr) байсан юм. “Mirror” сонины мэдээлснээр тамирчид хотод орж ирсэн цагаас Grindr ачааллаа даахгүй нурж эхэлсэн тухай мэдээлж байв. Лондон хотын уугуул нэг хүн “Mirror” сонинд ярихдаа “Маш олон тамирчин бусад тамирчидтай учрах гэж эсвэл орон нутгийн хэн нэгэнтэй учрах гэж системд нэвтэрч байсан” гэжээ.

Зарим тамирчид, ялангуяа америкчууд сексийн талаар нэлээд илэн далангүй ярьж байсан. Америкийн хөлбөмбөгчин Хоуп Соло "И-Эс-Пи-Эн"  сувагт ярихдаа (Entertainment and Sports Programming Network, ESPN) тамирчид Олимпын хотхонд шууд ил цагаан секс хийж байхыг харсан гэж байв. 

Олимпын секс адал явдлын бэлэг тэмдэг болсон усан сэлэлтийн тамирчид Райан Лохте “Сүүлийн Олимпын тоглолтын үеэр би найз охинтой байсан нь том алдаа болсон. Харин одоо би ганцаар байгаа болохоор Лондонд уйдна гэж байхгүй” гэж байв.

Ванкувер 2010

ESPN сувгийн мэдээлснээр тэр жил тамирчдад 100 мянган бэлгэвч тараасан. Гэхдээ удалгүй дууссан тул нэмж захиалжээ. Нэг ажилтан нь “Янз нь өвлийн бүх Олимпын дундаас Ванкувер тэргүүн байрыг эзэлсэн бололтой” гэж мэдэгдсэн байдаг.

Бээжин 2008

Майкл Фелпс, Стефани Райс хоёр олны өмнө үнсэлцэн шар хэвлэлүүдийг баярлуулж байв. Ширээний теннисний Олимпын аварга асан Мэтью Сайед “Таймс” сонинд бичихдээ “Бээжинд секс их наадам болоод өнгөрлөө” гэж байв.

Сидней 2000

Сидней хатуу чанга ёс суртахуунтай газар биш ч гэлээ анх тараасан 70 мянган бэлгэвч тоглолтын долоо дах хоногт дуусахад ихэд цочирджээ. Америкийн жад шидэгч Бро Грир нэгэн сувагт ярилцлага өгөхдөө өдөр бүр гурван эмэгтэйтэй учирдаг байсан тухайгаа ярьсан байна.

Жош Лакатос нэртэй бай буудагчийн түүх бол хамгийн содон нь гэж болно. Түүний тэмцээн дууссаны дараа багийн удирдлагаас амьдарч байсан байшингийнхаа түлхүүрийг тушаахыг шаарджээ. Гэхдээ мань хүн түлхүүрээ өгсөн ч нөгөө байшингаасаа гарахгүй байх арга олсон тул шигшээгийн бусад тамирчид том байшингийн олон эзгүй өрөөг дураар ашиглаж байжээ.

Тэрээр энэ талаар “ESPN” сувагт ярихдаа “Тэр зүйл найм хоног үргэлжилсэн. Хоёр хүйсийн олон арван тамирчид тэр байшингаар байнга орж гардаг байв. Дотор нь хотхоны эмийн сангаас авсан бэлгэвч дүүртэл хийсэн спортын цүнх байж байдаг байлаа” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 17 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 17 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 19 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 19 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 20 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 21 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 21 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 22 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28