Д.Амарбаясгалан: Хөгжлийн банкнаас дээрэм тонуул хийсэн зарим нөхөдтэй эвлэрч суухгүй, хатуу тэмцэнэ

Л.Бямбажав
2022/02/09

"Хөгжлийн банк”-ны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий чанаргүй зээлдэгчдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу Баасан гаригт  11 цагаас "Туушин" зочид буудалд зохион байгуулах гэж байна. 

  2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 52 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. 

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдээр зээлийг нь даруй төлүүлэх арга хэмжээг төрийн шат шатны байгууллагуудад үүрэгдүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр /2022.02.09/ Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж тодорхой чиглэлүүдийг өгсөн. Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийг байгуулж, мөн эрх баригч МАН-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргасан. 

Уг мэдэгдэлд  "Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл энэхүү гаргасан мэдэгдэлдээ эзэн болохоо МАН-ын генсек Д.Амарбаясгалан дахин илэрхийллээ. Тэрбээр энэ тухайгаа "Гаргасан мэдэгдэлдээ эзэн болноо. Та бүхэнтэй хамтарч ажиллах уриалга ч гаргасан. Зохион байгуулах хэлэлцүүлэгт бид оролцоно, байр сууриа илэрхийлнэ. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтраад энэ мэт дээрэм тонуултай хатуу тэмцдэг жишиг тогтоох хэрэгтэй. Улс орноо эзэнгүй мэт бодож дээрэм тонуул хийсэн зарим нөхөдтэй эвлэрч суух боломжгүй! Зөв бурууг нь тунгааж, улс орноо эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийн төлөө зүтгэнэ" гэв.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20