Г.Дөлгөөн: Хөгжлийн банк 755 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байгуулах чиглэл өгсөн

Ш.АДЪЯАМАА
2022/02/11

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй "Өөрөөр  нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаар мэдээлэл өглөө.



Тэрбээр "Хөгжлийн банкны  сар бүрийн тайлан, блансийг Монгол банкнаас шалгадаг. Төв банк арилжааны банк болон Хөгжлийн банкны үйл ажиллагааг тогтмол хянадаг. Гэхдээ ААН, харилцагчийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалдаг.Хэрэв зөрчил илэрвэл шүүх, хууль сахиулах байгууллагын хяналт дор мэдээллийг гаргах эрхтэй. Хөгжлийн банк өөрсдийн  дотоодын санхүүгийн тайланг нууцлалын зэрэглэлээс гаргаж олон нийтэд танилцуулсан. 2021 оны арваннэгдүгээр сард Төв банкнаас ээлжит шалгалтаа хийсэн. Мөн 2018 онд шалгалт хийсэн. 2018 оны шалгалтаар өнөөгийн зөрчлүүд гарч байсан. Хөгжлийн банк өөрсдийн эх үүсвэрийн тал дээр ваютын ханшийн доголдолд асар их хэмжээнд орсон. Тухайлбал, Самурай бондын иенийн санхүүжилт авсантай холбоотой. Мөн нөгөө талд зээлдэгч нарт эргэн төлөлтийн доголдол үүссэнийг илрүүлсэн. Энэ шалгалтаас хойш зээл, активын харьцаанд тодорхой санкцыг тавьсан. Тухайн үед 4 орчим их наяд төгрөгийн активтай байсан Хөгжлийн банкны зээлийг багцыг 2.6 их наядаар хэтрүүлж болохгүй шүү гэдэг босгыг тавьсан. Үүний дараа 2020 оны эхээр тухайн банкны хувьцаа эзэмшигчид төрийн зүгээс хүсэлт тавьсны дагуу Төв банкнаас 3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлэхийг нь зөвшөөрсөн. Гэхдээ үүний хамт тодорхой санкцуудыг тавьсан. 

Сүүлийн шалгалтаар буюу 2021 оны арваннэгдүгээр сарын шалгалтаар дээрх бүх байдал мөн л сайжраагүй байсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар Хөгжлийн банкны нийт актив нь 4 их наяд төгрөг байсан. Үүнийг дотор нь задалбал, чөлөөт мөнгөн эх үүсвэр  нь 703 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт талдаа 356 тэрбум төгрөг, зээлийн өрийн үлдэгдлийг цэвэр дүнгээр танилцуулбал 2.1 их наяд төгрөг нийтдээ 2.6 их наяд төгрөгийн зээлийн багцтай байсан. Пассив талдаа харилцагч дансанд нь ойролцоогоор 14 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хөгжлийн банк гаднаас бондын эх үүсвэр татдаг учраас хадгаламжийн данс ашигладаггүй. Гаднаас татсан эх үүсвэр нь 672 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, бусад эх үүсвэр 2.3 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 

Банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт нь 995 тэрбум төгрөг байсан. Хөгжлийн банкны тухайн жилийн ашиг нь 1.8 тэрбум төгрөг боловч алдагдал нь -240 тэрбум төгрөг. Тиймээс Төв банкны 52 зээлдэгчийн материалд иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 755 тэрбум төгрөгийн Эрсдэлийн сан байгуул гэдэг үүргийг өгсөн" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 7 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 9 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 10 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 11 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 12 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 13 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 13 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 14 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 16 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05