Т.Ганболд: Монголбанкыг шуудхан хэлэхэд Голомт, ХХБ-ны охин компани нь болсон

Л.Бямбажав
2022/02/11

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй "Өөрөөр  нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Энэ үеэр “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Хууль хяналтын байгууллагууд яагаад ажлаа хийхгүй байгааг бид бүгд мэдэж байгаа, тэнд Хөгжлийн банкыг тоносон эздийн төлөөллүүд, тавиулууд нь ажилладаг. Улсын дээд шүүх, АТГ, УЕП тэр чигээрээ банкны эздийн гар хөл нь ажиллаж байна. Хөгжлийн банкны бондын мөнгө хоёрхон банканд байршсан гэсэн ажлын хэсгийн дүгнэлт хийсэн байна. Ойлгомжтой Сахал Д.Эрдэнэбилэгийн банк. Д.Эрдэнэбилэг өнөөдөр Хөгжлийн банкнаас 500 гаруй тэрбум төгрөг авсан ийм илтэд хулгай, дээрмийг хуулийн байгууллагууд нь шалгадаггүй. Монголбанк нь худлаа онолын хэдэн тоо хэлдэг. Монголбанкыг шуудхан хэлэхэд Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны охин компанийн үүрэг гүйцэтгэж тэнд бүх төлөөллүүд нь суудаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк дээр нь нэмээд Хаан банк сүйтгэж байна. Гадны бүх бондоор тэд тоглодог. Хөгжлийн банкны зээлдэгч нар хуулийн дагуу шүүхэд хандсан тохиолдолд зээлийн хүү, алданги нь зогсдог. Үүнийг зогсоох ёстой. Эдийн засаг эрсдэлд орчихоод байхад хуулийн байгууллагын гар хөлүүд нь ажиллахгүй. Тиймээс тусад нь хороо байгуулж асуудлыг шийдэх хэрэгтэй. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20