Эдийн засагч Л.Наранбаатар: Х.Баттулга яасан ханаж цаддаггүй юм бэ, төмөр замыг хүртэл идсэн

Л.Бямбажав
2022/02/11

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг "үргэлжилж байна.

Энэ үеэр эдийн засагч Л.Наранбаатар дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Цар тахлын улмаас хил гааль хаалттай байгаа энэ үед зээлээ хариуцлагатай төлөөд явж байгаа ААН-үүд хэлмэгдүүлэх вий гэдгийг анхааруулъя. Харин улстөрчдийн нөлөө орж ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр зээл аваад төлөхгүй байгаа хулгайч нарт хатуу хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг хамгийн түрүүнд улстөрчдийн нөлөөгөөр зээл авсан эздийг нь зарлаж, байх ёстой газар руу тэднийг явуул. Хэрэв 2015 онд хийсэн Хөгжлийн банкны шалтгалын дүн тухайн үед хэлэлцэн шийдвэрлэсэн бол өнөөдөр Хөгжлийн банкны зээлийн тал хувь нь эрсдэлгүй зээлийн ангилалд орохгүй байх байлаа. Жирийн банкны зээлийн таван хувь нь чанаргүйд ороход улаан гэрэл асдаг, менежментийн маш хатуу арга хэмжээг шуурхай авдаг. 

Хөгжлийн банк өнөөдөр дампуурлаа, цааш нь хэрхэх юм бэ. Бид хулгайчдын мөнгийг төлөхгүй. Бид Х.Баттулгаас нэхэх ёстой. Толгойноос нь эхлээд ярих ёстой. Х.Баттулгын туслах байсан н.Ууганбаяр 19 настайгаасаа хойш хамт ажиллаж байгаа зөвлөх нь юм билээ. 142 тэрбум төгрөгийг Нью яармаг хаус гэсэн төрийн өмчийн компанитай нийлж зээл аваад мурьчихсан. Шүүх дээр очоод хүртэл барьцаагаа суллуулсан. Х.Баттулга гэдэг хүн яасан ханаж, чаддаггүй юм бэ. Төмөр замыг төрийн нууцад оруулж байгаад идсэн хүн одоо Хөгжлийн банкнаас идчихлээ. Шалга энэ хүнийг, жараахайг бус томоос нь эхлээд хөөцөлд" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20