МАН-аас Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг хаслаа

Л.Бямбажав
2022/02/18

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ хуралдаж, гарсан шийдвэрийн талаар тус хяналтын хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр  "МАН-ын гишүүн цаг хугацаанаас үл хамаарч авлигын хэрэгт холбогдсон бол бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй байх, мөн  МАН-аас  улс төрийн өндөр дээд албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд  намын гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтээ 30 хоногийн дотор ирүүлэх, хэрэв уг хүсэлтээ 30 хоногийн дотор ирүүлээгүй тохиолдолд МАН-ын Хяналтын ерөнхий  хороо хуралдаж түдгэлзүүлэх, гуравдугаарт, хуулиар авлигад холбогдсон нь тогтоогдвол намын гишүүнээс хасах шийдвэр ийм гурван заалт намын дүрэмд орсон. 

МАН Их хурлаараа авлигын эсрэг дэвшилтэт  бодлого дэвшүүлж, хүний эрхийг дээдэлж дэвшилтэт нам болохоо зарласан. Энэ хүрээнд намын дүрэмдээ сахилга хариуцлагын асуудлыг оруулсан нь  улс төрийн намуудаас анхдагч болж байна.Манай намын дүрмийн өөрчлөлтийг ес хоногийн өмнө Дээд шүүх бүртгэсэн.  Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал нь намаас хасах тухай байлаа. Бусдад давуу байдал олгож, авлига авч албан тушаалаа ашиглаж, ял шийтгэл эдэлж байсан бол намаас хөөх шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн асан  Г.Солтан, Б.Ундармаа, Д. Дамба-Очир,  Б.Батзориг, Д.Хаянхярваа нарын таван хүнд улс төрийн хариуцлага тооцож,  намаас хассан" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20