Оюутолгой төгрөгийн ханшид эерэг нөлөөтэй

Л.Бямбажав
Өчигдөр

Оюутолгойн нийт баялгийн 80 гаруй хувь газрын гүнд оршдог. Энэхүү баялгийг 2023 оноос тогтвортой олборлож эхэлснээр Монголд жил бүр 5 тэрбум ам.долларын экспортын орлого орж ирэх боломжтой гэх тооцоолол бий.

 Энэ нь одоогоор жилдээ олж буй $9 тэрбумын экспортын орлогыг огцом нэмэгдүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" бүрэн хариуцахаар байгаа юм.

 Өөрөөр хэлбэл Засгийн газар, Рио Тинтотой амжилттай тохиролцсоноор  нэгдүгээр сарын 25-нд Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат эхэлсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг дэмжих үйл явдал болсон.

 Оюутолгой шиг томоохон мега төслүүд амжилттай хэрэгжих нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио болдог. Энэ нь цаашлаад дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татах таатай уур амьсгалыг бүрдүүлэх юм.

 Зэсийн зах зээлийн ирээдүй

Өнгөрсөн онд хил хаагдсанаас үүдэж нүүрсний экспорт зорилтдоо хүрээгүй буюу 56.3 хувийн гүйцэтгэлтэй байсан ч зэсийн экспорт төлөвлөгөөнөөс 15 орчим хувиар давж биелээд байна.

Мөн зэсийн үнэ тогтвортой өндөр түвшинд хадгалагдаж байна. Энэ нь цар тахлын хүнд үед төсвийн орлого бүрдүүлэлт, валютын орон урсгалд томоохон дэмжлэг болсон бөгөөд цаашид ч энэ хандлага үргэлжлэх өндөр боломжтой.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүд өргөн хүрээнд хэрэгжиж байна. Тухайлбал Европын орнуудад бензинээр явдаг автомашиныг халах, БНХАУ-д нүүрсний цахилгаан станцуудаа хаах зэргээр эрчтэй арга хэмжээнүүд авч буй.

Энэхүү ногоон шилжилтэд шаардлагатай цахилгаан автомашин, салхин сэнс зэрэг бүтээгдэхүүний гол орц нь зэс тул ойрын ирээдүйд эрэлт нь дэлхий даяар тогтвортой өсөх хандлагатай байгаа юм. Тухайлбал Goldman Sachs-ийн шинжээчид одоо тонн нь $10 мянгад арилжигдаж байгаа зэсийн үнэ энэ онд дунджаар $12 мянга хүрч өсөх, 2024-2025 онд $15 мянга хүрч өсөх төсөөллийг “Copper is the New Oil” тайландаа дурджээ.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20