Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв.
Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа. Хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгов.
Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлаар буюу Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн. Уг ажлын хүрээнд тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна