Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны зээлдэгчидтэй хийсэн уулзалтын араас сайд, дэд сайд нар ярьж нөлөөлөхийг оролдож байна

Л.Бямбажав
2022/02/25

Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн шийдвэрээр Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг аваад 14 хоног болж байна. Энэ хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийг эргэн барагдуулахад анхаарч ажиллалаа. Хоёрдугаарт, Хөгжлийн банканд өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ. Хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байна. Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах чиглэл өгсөн. Энэ хүрээнд бид ажиллаж байна.  

Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн. Хамгийн удаан гэвэл Монгол драйв милк ХХК-тай холбоотой хэрэг 886 хоног анхан шатны шүүхэд дээр шийдвэрлэгдэж чадахгүй хугацаа алдаад явж байна. Хоёрдугаарт "Эрэл" компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байна. Мөн 365 хоногийн хоцролттой компани байна.


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар саатуулж байгаа асуудалд анхаарч ажиллаж байна. 

Давж заалдах шатны шүүх дээр нэг хэрэг, хяналтын шатны шүүх дээр шүүх хуралдааны товыг хүлээж байгаа зургаан хэрэг буюу 173 тэрбум төгрөгийн зээлийн асуудал. Үндсэндээ 1.2 их наяд төгрөгийн маргаан шүүхийн шатанд явж байна. 

Дээрх зээлүүд нэг өдөр үүсээгүй. Улс төрийн нөлөөлөл орсон байна.  Хөтөлийн цементийн үйлдвэртэй холбоотой зээлүүдээс хойш нарийн судалгаа хийгээд үзэхэд улс төрийн нөлөөлөл байна. Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаатан садан, хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах замаар хэрэгжүүлж байсан байна гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон. Гэтэл эдгээр хүмүүс одоог хүртэл ажлаа хийж байна. Зээл олгох процесст эрсдэлийн болоод хуулийн, барьцаа хөрөнгийн гэхчлэн маш олон судалгаа гаргаж байж шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр гаргалтад оролцсон ажилчдыг нэг бүрчлэн шалгаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ажлаас нь чөлөөлж байгаа. Үүнийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн АТГ-аас нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөл гэдэг албан бичиг ирсэн.

Улстөрчид өөрсдийн хүмүүсээрээ дамжуулж зээл авсан нь хийсвэр дүгнэлт биш. АТГ-аас бүлэглэж үйлдсэн гэсэн хүндрүүлсэн нөхцөл байдал явж байгаа. Бүлэглэж үйлдсэн гэдэгт зөвхөн зээл олгох тухай шийдвэр гаргасан гүйцэтгэх захирал бус эрсдлийн, хуулийн зээлийн судалгааны материал оруулж өгсөн хүмүүс  нь зээлдэгчийн бодит нөхцөл байдлыг өөрчилж шаардлага хангаж байгаа гэдэг дүгнэлт оруулж өгч хамтаараа үйлдсэн асуудал шалгагдаж байгаа. Шалгагдаж буй хүмүүс нь зээл авсан хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж байсан хүн ч байна. 

30 хувийн хувьцаа эзэмшдэг атлаа зээл олгох процесст өөрөө оролцсон байх жишээний. Эрүүгийн хэрэгт шалгагдаад яллагдачаар татсан хүмүүс нь одоо ч ажлаа хийж байна. Зарим нэг тохиолдолд зээлдэгчтэй хийсэн уулзалтын дараа мэдээлэл задарч байна. Мөн зээлдэгчтэй хийсэн уулзалтын араас сайд, дэд сайд нар ярьж байна. АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хүмүүсийн нэр мэдээллийг Хөгжлийн банканд өгсөн. Ихэнх зээлдэгчдийн тохиолдолд  нэг сая төгрөгийн дүрмийн сантай төслийн компани нэртэй үндсэн бизнесээсээ тусдаа компанид зээл олгосон байна. Дансыг нь хаах гэхээр ямар ч гүйлгээ хийдэггүй атлаа охин компаниаараа бүх л лиценз, зээлийн хөрөнгө оруулалтын үр дүнд үүссэн хөрөнгөө бүртгэсэн байна. Хэрэв шаардлага гарвал бидний үйл ажиллагаанд саад болж байгаа  албан тушаалтнуудыг ил зарлана" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20