ГХЯ: Киев хотын орох гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг хойшлуулахаас аргагүй боллоо

Л.Бямбажав
2022/02/25

ГХЯ-наас цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.  

ГХЯ-ны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд: Украины Харьков хотод  манай улсын нийи 18 оюутан, байнгын оршин суугч дөрвөн иргэн байна. Киев хотод 12 оюутан байнгын оршин суугч гурван байна. Харьков хотод байгаа оюутнууд хорогдох байранд байсан. Өнөөдөр зарим оюутан хорогдох байрнаас гарч өөр байранд очсон байна. Харьцангуй нөхцөл байдал тогтвортой байна. Киев хот дахь оюутнууд оюутны байрандаа байгаа. Львов хотод суралцдаг нэг оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамт өнөөдөр өглөө 11 цагийн орчимд  Польш улсын хилээр нэвтэрсэн. Польш улс 15 хоногийн хугацаанд виз шаардахгүй хил нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдсэн.  Бид хүсэлтээ тус улсад илэрхийлсэн. Тухайн дөрвөн иргэнийг Варшавт тосч, Монгол Улс руу татан авна. ГХЯ-наас энэ сарын 26, 27-нд 21 оюутнаа татаж авахаар төлөвлөж тасалбар захиалсан байсан боловч харамсалтай нь нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Иймд иргэдээ газраар татан авах хувилбарыг ярьж байна.

Киев хотын орох, гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулахаас өөр аргагүй боллоо" гэв.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20