Киев хотын иргэдэд 20 мянган АК тараажээ

Л.Бямбажав
2022/02/27

Украйны удирдлага Оросын армийн эсрэг партизаны дайныг эхлүүлэх зорилгоор Киев болон бусад хотуудад хүссэн хүн бүрд АКМ74 автомат буу тараах болжээ. Хотын оршин суугчдаас бичиг баримт асуухгүй, бүртгэл явуулахгүй, хүссэн хүнд  өгч байгаа тул хоёр өдрийн дотор 20 мянган автомат тарааж амжжээ. Украйны эрх баригчдын тооцоогоор АК буутай болсон Киев хотын оршин суугчид сайн дураар партизаны бүлэг болон нэгдээд Оросын армийн эсрэг идэвхтэй тэмцэл өрнүүлэх ёстой.

Гэвч Украйны ТВ, интернэт хэрэглэгчдийн ярьж байгаагаар АК буутай болсон украйнчууд Оросын армийг эсэргүүцэхийн тулд эвлэлдэн нэгдсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин ч эсрэгээр зарим нь үнэгүй авсан АК буугаа 50 мянган гривнээр үнэлэн интернэт дэлгүүрээр зарж эхэлсэн бол өөр зарим нь шөнө дөлөөр бүлэглэн гарч үнэт эдлэлийн дэлгүүр, валют солилцооны цэгүүдийн дэлбэлж эхэлсэн бол гурав дахь эртний өст хүмүүстэйгээ тооцоо бодож эхэлсэн гэж байна. Ийнхүү хотын эрүүгийн нөхцөл байдал сүүлийн хоёр өдрийн дотор эрс муудсан тул оршин суугчид гэрээсээ гарахгүй байхыг хичээх болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20