Украин, ОХУ-ын хоорондын зөрчилдөөн өнөөдөр олон улсын анхаарлын төвд байна. Зеленский ОХУ-ын талтай Беларусьт хэлэлцээ хийхээс татгалзсантай зэрэгцэн барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн салбарт зарим хориг арга хэмжээ авсанд В.В.Путин Оросын армийн хамгаалалтын хүчийг тусгай горимд шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарт тушаалаа. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахыг үүрэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ "Барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн салбарт увайгүй үйлдэл хийж байна" үүнийг хууль бус хориг арга хэмжээ гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна