Иргэн "Ю" барааны тоо хэмжээгээ худал мэдүүлж, хяналт шалгалтад хууль бусаар нөлөөлөхийг завдсан

Л.Бямбажав
2022/03/14

Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар мэдээллээ.  Гаалийн байгууллага 2021 онд нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж улсын төсөвт  2.7 тэрбум төгрөгийг төлүүлж шийдвэрлэсэн. Зөрчлийн 80 хувь нь орох чиглэлд үйлдэгдсэн байна.  Энэ оны эхний хоёр сарын байдлаар 192 зөрчил илрүүлж 450 гаруй сая төгрөгийг нөхөн төлүүлсэн. Зөрчлийн 50 хувийг гаалийн татвараас зайлсхийх зөрчил илэрсэн. Хил нээсэнтэй холбоотой хязгаарласан барааны хууль бус зөрчил нэмэгдсэн байна.

"Энэ оны гуравдугаар сарын 7-нд мэдүүлэгч ачаа тээшээ мэдүүлсэн. Нийт 19.9 тонн жинтэй 472 ширхэг хайрцаг мэдүүлсэн. Ачаа тээшийг тухайн өмчлөгчийг байлцуулж байж ачааг задалж хяналт явуулдаг. Энэ тохиолдолд тухайн иргэнийг  дуудахаар ирэхгүй, ирэхээрээ шалгуулахгүй ийм нөхцөл байдалтай байсан. Өнөөдрийн байдлаар 350 ачааг нь шалгаад дууссан. Одоогоор тухайн иргэн ирж ачаагаа шалгуулаагүй байна.  Иргэн Ю бараагаа 4-5 дахин дутуу мэдүүлсэн. Одоогоор иргэн Ю-гийн  307 боодол ачааг шалгахад 13500 барааг дутуу мэдүүлсэн. Тухайн иргэн лайваар буруу мэдээлэл өгсөн, ирээд ачаагаа шалгуул гэхээр шалгуулдаггүй зэрэг хяналт шалгалтын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг завдсан. Гаальд мэдүүлсэн байдал нь ачаатай нь харьцуулахад худал мэдээлсэн байсан тул нарийвчилсан шалгалт хийхийн тулд гараар шалгасан. Иргэн эхлээд тээврийн зардлаа дараа нь тоо хэмжээгээ худал мэдүүлсэн. Зарим бараагаа мэдүүлээгүй. Мэдүүлэхдээ хамгийн хямд үнэтэйгээр мэдүүлсэн ч шалгаад үзэхэд өндөр үнэтэй бараа байдаг" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20