Залилан мэхлэх гэмт хэргээр шалгагдаж буй “Ганхүдэр Орд” ХХК 26 сая төгрөг төлжээ

Ш.АДЪЯАМАА
2022/03/14

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байгаа билээ. Тухайлбал, прокурорын байгууллагаас  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Хөгжлийн банкнаас 2019, 2020 онд ирүүлсэн хүсэлтийн дагуу  “Хөтөл” ХХК, “Бэрэн групп”, “Монгол драй милк” ХХК, “Бишрэлт групп” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК-тай холбоотой хүсэлтүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаар холбогдох мөрдөх байгууллагад шилжүүлсэн. 

“Ганхүдэр Орд” ХХК-ийн тухайд  5.9 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар 2017 онд авсан. Хорголжин төмрийн үйлдвэр барих төсөлд авсан уг зээл нийт 5.6 тэрбум төгрөгийн зөрчилтэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлөлт 878 хоног, хүүгийн төлөлт 1151 хоног тус тус хугацааны хэтрэлт үүссэн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1,06 тэрбум төгрөг төлөгдөөд байсан бол энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 26.5 сая төгрөгийн зээл төлөгджээ.

Тус компанийн үйл ажиллагаа хэвийн боловч төлбөр төлөгдөхгүй байгаа тул СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хандсан, мөрдөн шалгах ажил үргэлжилж буй. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 1 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 3 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 3 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр