Цемент үйлдвэрлэгч дөрвөн компанийн цахилгаан дулааныг төрөөс даах эсэхийг судалж байна

Л.Бямбажав
2022/03/18

Манай улс өнөөдрийн байдлаар цементийг 100  дотоодоосоо ханган нийлүүлж байгаа. Энэ төрлийн бараа хомстолгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт цементийн үнийг дотоодын үйлдвэрүүд өсгөсөн. Тухайлбал, нийт дөрвөн үйлдвэр  болох "МАК цемент" ХХК  28.6 хувиар үнээ нэмсэн бол "Хөтөлийн Цемент шохой" ХК задгай цементийн үнийг 26 хувиар, Монцемент ХХК уутай цементийг 27.3 хувиар, задгайг нь 30.6 хувиар,  Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулдаг "Мөнхийн баянгал" ХХК 15 хувиар тус тус цементийн үнээ нэмсэн. 

Дээрх байгууллагууд үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхийг тогтоохоор ШӨХТГ-аас шалгалт хийжээ. Шалгалтаар  түүхийн эдийн үнийн өсөлт нөлөөлсөн гэдгийг тогтоосон байна. Тиймээс БХБЯ талуудыг хүлээн авч гурван ч удаа уулзалт хийхэд ААН-үүд дараах гурван саналыг тавьсан талаар  Б.Мөнхбаатар сайд хэллээ. 

Үүнд:

  • Хөгжлийн банкны зээлээ шийдүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах. Дээрх дөрвөн  компани 2021 онд ашигласан эрчим хүчнийхээ хэрэглээг өртгөөр нь тооцоод энэ онд хэдэн төгрөг зарцуулах уу гэдэг тооцооллыг БХБЯ-нд ирүүлсэн байна. Хэрэв эрчим хүчний хэрэглээг нь төрөөс тэглэлээ гэж тооцвол хагас жилийн 20 гаруй тэрбум төгрөгийн зардал гарах аж. 
  •  НӨАТ-аас чөлөөлүүлэх гэсэн  эдгээр гурван шаардлагыг тавьжээ. Эхний хүсэлт нь БХБЯ-нд хамаарагдахгүй учир шийдвэрлэх боломжгүй гэдгээ хэлж, эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар танилцуулахаар болжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20