С.Амарсайхан: Цемент үйлдвэрлэгчид үнээ буулгахгүй бол Хятадаас цемент оруулах зэрэг дараагийн арга хэмжээнүүдээ авна

Л.Бямбажав
Өчигдөр

Дотоодын үйлдвэрлэгчид цементийн үнийг үндэслэлтэй  нэмсэн эсэх асуудлаар Шадар сайд ажлын хэсэг байгуулсан. Энэ талаар Шадар сайдаас мэдээлэл авлаа. 

Тэрбээр БХБЯ, ШӨХТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Барилгын материалын үнийн өсөлт бодитой юу гэдгийг тогтооно. Ажлын хэсгийн дүгнэлт өнөө, маргаашдаа гарна. Хяналт шалгалтын дүнтэй танилцаж байж дараа дараагийн арга хэмжээг авна. Цемент үйлдвэрлэгч компаниудын тавьсан саналуудыг сайтар судалж байж шийдвэр гаргана. 

Уг нь үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо цементээ нийлүүлээд хэн хэнийгээ дэмжээд явбал хаана хаанаа үр өгөөжтэй. Хэрвээ тэгж чадахгүй зардал нь дийлдэхгүй байвал өөр  хувилбаруудыг оруулж ирэхээс аргагүй. Үйлдвэрлэгчид маань эргээд асуудлаа харах байх найдаж байна. Төрөөс бүх талын дэмжлэг үзүүлж тухайн компаниудад Хөгжлийн банкны зээл олгохоос эхлээд хууль эрхзүйн орчныг нь хүртэл бүрдүүлж хамтарч ажиллаж байсан. Тийм учраас асуудалд ул суурьтай хандах ёстой. Хаа хамаагүй шалтгаанаар үнээ нэмээд байх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох хэрэгтэй байх.  Үнэ нэмэгдэнэ гэдэг нь эргээд худалдан авалт буурахад нөлөөлнө. Хэрвээ үнэ буурахгүй бол Засгийн газраас өөр хувилбарууд оруулж ирнэ, хэрэглэгчдэд хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүн оруулж ирэх хувилбарыг оруулахаас өөр аргагүй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.144
2024/02/05
0
0
Ард олноо гэсэн сэтгэлгүй л бна. Гол түүхий эд нь байгалиасаа үнэгүй шдээ.
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20