Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томиллоо

Ш.АДЪЯАМАА
2022/03/25

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэрийг Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар гаргасан. 

Уг шийдвэрийн дагуу өнөөдөр /2022.03.25/Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд тус үйлдвэрт очиж ажиллаж байна.

Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Б.Цэнгэл тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилж буйг танилцууллаа. 

Энэ үеэр Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийнхэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхэд,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Б.Цэнгэл "Хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэж байна. Эзэнгүй өмчөө төр авна. Та бүхэнд шүүхдэх эрх нээлттэй байгаа. Үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байгаа явдалд бид баяртай байгаа" гэв.

Сануулахад, 2015 онд Хөтөлийг сахал Д.Эрдэнэбилэгийн талынхан авахдаа маш бага үнэлгээгээр буюу төрийн эзэмшлийн 11.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 119,452,690 ширхэг хувьцааг 1.4 тэрбум төгрөгөөр  хэтэрхий бага үнээр үнэлэн худалдан авахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн байдаг. 

Түүнчлэн “Бейзмент” ХХК нь өмч хувьчлалд оролцохоос өмнө Худалдаа хөгжлийн банкнаас авсан 34 сая, хятадын CHIMEG компаниас авсан 21.5 сая ам.долларын зэрэг нийт 61.0 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн эх үүсвэрээр барагдуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг хууль бусаар үнэгүйдүүлж авч улмаар Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө Эрдэнэтийн төлбөрт төлсөн зэрэг луйврын схемтэй төр ийнхүү тэмцэж төрийн өмчөө буцаан авч байна. Хөтөлийн цементийн 295 тэрбум төгрөгийн өрийг төр төлөхгүй, Хөтөлийн цементийнхэн өөрсдөө төлөх үүрэг хүлээх юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 9 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 11 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 12 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 12 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 14 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 14 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 15 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 15 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 15 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр