ОХУ, Украины дайны нөлөөгөөр дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өснө

Л.Бямбажав
2022/03/25

Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Нгози Оконжо-Ивеала нь Британийн “Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа Украйны нөхцөл байдлын улмаас ядуу орнуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс үймээн самуун дэгдээж болзошгүй гэжээ.

 Тэрээр “Украйны нөхцөл байдал энэ жил болон дараа жил хүнсний бүтээгдэхүүний үнэд ихээхэн нөлөөлнө. Хүнсний бүтээгдэхүүн, шатахуун хоёр нь дэлхий даяар ядуу хүмүүсийн хэрэглээний сагсан дах хамгийн чухал хоёр зүйл байдаг. Хамгийн их хохирол амсах нь ядуу улс орнууд ба тэнд аж төрж байгаа ядуу хүмүүс” гэжээ.

 Түүнчлэн Африк тивийн 35 улсын хүнсний аюулгүй байдал Хар тэнгисийн бүс нутгаас нийлүүлдэг хүнснээс хамааралтай байдгийг Оконжо-Ивеала онцлоод “Дайны үр дагаврыг хэрхэн зөөллөх талаар одоогоос бодож эхлэхгүй бол энэ жил төдийгүй дараа жил гамшиг, сүйрэлтэй нүүр тулгарна” гэжээ.

 Үүнээс гадна 2000 оны эхээр дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд ядуу улс орнуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс үймээн дэгдээж байсантай адил зүйл болж магадгүй гэдгийг Нгози Оконжо-Ивеала онцолсон байна. Мөн ОХУ-ыг Украйнд байлдааны ажиллагаа явууллаа гэж Дэлхийн худалдааны байгууллагаас хасах нь боломжгүй гэж мэдэгджээ. Учир нь ОХУ-ыг ДХБ-аас хөөхийн тулд гишүүдийнх нь 75 хувийн дэмжлэгийг авах ёстой болох юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 3 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 4 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 4 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 5 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 6 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 18 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 23 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр