ТАНИЛЦ: Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Ж.Ганбатыг, гишүүдээр нь Л.Цэдэвсүрэн,П.Сайнзориг, У.Бямбасүрэн нарыг томилжээ

Л.Бямбажав
2022/03/25

Хөгжлийн банкны  гаргасан нийт зээлийн талаас дээш хувь нь чанаргүй зээлийн ангилалд орж, үйл ажиллагаа нь доголдсонтой  холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ны өдөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгасан.

Энэ дагуу дээрх чөлөөлөлтийг явуулж, шинээр ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. 

  • Ж.Ганбат Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга  Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга
  • У.Бямбасүрэн  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ЗГХЭГ-ын дэд дарга
  • Л.Цэдэвсүрэн  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга
  • Д.Эрдэнэбаяр  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ЭЗХЯ-ны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн
  • П.Сайнзориг  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга

   Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.  

  • С.Насанжаргал  Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
  • Ү.Амарбат  Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
  • Г.Буян  Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
  • Д.Сувдаа  Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20