Ч.Хүрэлбаатар: Монголбанк долларын ханш худал зарлаад байна

Л.Бямбажав
2022/03/31

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Нэг асуудал ярих гэж бүх сайд нарыг дуудах ямар шаардлага байгаа юм бэ. Ажлыг нь хийлгүүл л дээ.  "2022 онд тулгамдаж байгаа гол асуудал бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт.Нийлүүлэлттэй холбоотой үнийн өсөлт. Урд хил амархан нээгдэх юм шиг бодох хэрэггүй. Би аравдугаар сард 2022 онд хил нээгдэхгүй шүү гэж хэлж байсан. Энэ жилдээ бүх зүйл амархан дуусаж, хэвийн болно гэж бодох хэрэггүй. 2022 оны байдал 2023 онд ч  үргэлжилнэ. Ийм нөхцөл байдалтай байхад бодлогын арга хэмжээнүүдээ шуурхай авмаар байна. 

Одоо доллар олдохгүй байгаа. Монголбанкны ханш худлаа байна. Долларын ханш Монголбанк дээр нэг өөр, Найман шарга дээр нэг өөр байна. Ийм хоёр өөр ханштай байна гэж юу гэсэн үг вэ. Үүнийг засахгүй бол болохгүй. Доллар олдохгүй байна, 100 доллар ч шилжүүлж чадахгүй байна шүү дээ. Доллар хаанаас яаж олох вэ. Ийм нөхцөл байдалтай байхад Эдийн засаг, хөгжлийн яам үүнийг ярихгүй, цаг алдаж байна" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20