Хөгжлийн банкны асуудлаар Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатад шилжүүллээ

Л.Бямбажав
2022/03/31

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх  захирал асан  Н.Мөнхбатыг хоёрдугаар сарын 23-нд нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар түүнийг цагдан хорих хугацаа  дуусч энэ долоо хоногт дахин нэг сар сунгасан.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга байсан  Б.Шинэбаатар,  ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу  нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны арваннэгдүгээр дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан. Ингэхдээ шүүхийн шийтгэх тогтоол гэсэн тэргүүтэй хэдий ч дугаарлахдаа шүүхийн цагаатгах тогтоолын дугаар өгсөн байдаг.

Прокурорын яллах дүгнэлтээр дээрх иргэд нь холбогдох хууль, журмыг зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Хөгжлийн банканд хохирол учруулсан гэж үзэж шүүхэд шилжүүлсэн,

 Дараах үйлдлүүдэд гэм буруутай гэж яллах дүгнэлтэд дурдсан байдаг. Тодруулбал, 

  • Банканд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө, эх үүсвэрийг буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж 102 удаагийн үйлдлээр 3,653,839,974.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан;
  •  Худалдаа, хөгжлийн банканд давуу байдал бий болгож зах зээлийн ханшаас өндөр үнээр үл хөдлөх эд хөрөнгө /3,240 мкв оффисын байр, 10 ширхэг зогсоол/ худалдан аван их хэмжээний хохирол учруулсан. /27,598,081,637,2 төгрөгөөр худалдан авсан/
  •  “Мон Лаа” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан; /3,000,000 ам.доллартай тэнцэх хэмжээний зээл олгосон/

  Анхан шатны шүүх дээрх үйлдлүүдээс “Мон Лаа” ХХК-д холбогдох асуудалд Н.Мөнхбатыг гэм буруутай гэж үзсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн. “Мон Лаа” ХХК-аас зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж, бусад асуудлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 МУХБ-наас шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш хуулийн хугацаанд давж заалдах гомдлыг гаргасан. Харин уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн прокурорын зүгээс шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл гаргаагүй. Энэ нь өөрсдийн байр сууринаас буцсан эс үйлдэл гэж ойлгогдож байгаа юм. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх МУХБ-ны гомдлыг хянаад 2022 оны гуравдугаар  сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан.

 Улсын яллагч буюу прокурорын зүгээс шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй, МУХБ-ны гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж, төрийн өмнөөс гаргасан яллах дүгнэлтээсээ ухарсан үйлдэл дахин гаргасан.

 Хуулийн дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг албажуулж оролцогчдод гардуулах юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20