С.Эрдэнэ: Х.Баттулга манай намын гишүүн биш, жил гаруй талцсан маргаан нэг талдаа гарлаа

Л.Бямбажав
2022/03/31

Улсын дээд шүүхийн өнөөдрийн /2022.03.31/ хуралдаанаар С.Эрдэнэ даргатай АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэжээ. Ингэснээр С.Эрдэнэ даргатай АН-ыг хууль ёсны хэмээн Улсын дээд шүүх үзсэн байна. Энэ талаар АН-ынхан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ:

-АН-ын хувьд түүхэн шийдвэр гарсан өдөр байлаа. Жил зургаан сар үргэлжилсэн үл ойлголцол, маргаан эцэслэгдэн дууслаа. Одоо АН-д үндсэн дүрмийн зөрчил үгүй боллоо. Өмнө нь зарлагдаж байсан АН-ын даргын сунгаа, бусад холбогдох асуудал бүгд хууль бус байсныг Дээд шүүх баталгаажууллаа.  Бид Үндсэн дүрмийнхээ дагуу намын шинэчлэл өөрчлөлтийн ажлуудыг эхлүүлнэ. Мөн намын бүх шатны эргэлтийн сонгуулийг яаралтай зохион байгуулна.  Үндсэн дүрмийн дагуу зарим дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Дотоод ажлуудаа хийсний дараа дараагийн намын хүчирхэг шинэ удирдагчийг гаргана. Үл ойлголцох байдалд орж байсан нийт журмын нөхөд гишүүдээ хандаж хэлэхэд АН атгасан гар мэт нэгдэлтэй байж бүх шатны сонгуульд амжилт гаргах суурийг тавьж байна. АН-ын бүх шатны байгууллагын үүд хаалга гишүүдийн маань өмнө нээлттэй байгаа шүү, хамтдаа урагшаа" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 4 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 4 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 5 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 6 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 18 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 23 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр