Цагаандэл боомтын автозамын төслийг нэн яаралтай эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ

Л.Бямбажав
2022/04/03

Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх зорилгоор  Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. 

Энэ хүрээнд зургаан багц асуудал тусгасны нэг нь  боомтын сэргэлтийн бодлого.Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа юм.

  2019 онд Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээг үзэглэж бүтээн байгуулалтыг ажлуудыг эхлүүлсэн.Тодруулбал, Монгол улсын хувьд Өмнөговь аймаг дах Цагаан дэлийн боомт нь олон улсын транзит тээвэр хийгээд экспортыг нэмэгдүүлэх гол гарч болох бөгөөд хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан төлөвлөж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар  бүтээн байгуулахаар болсон юм. 

Хэдийгээр Монгол Улс олборлосон нүүрсээ Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хэмээх хоёр боомтоор дамжуулан экспортолож байгаа ч дэлхий нийтэд нүүрэлсэн цар тахал, эдийн засгийн бусад хүчин зүйлсээс хамааран экспортын урсгал тасалдах цаашлаад манай улсын эдийн засагт ноцтой хохирол үүсэх нөхцлүүд бий болж байгаа учир өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын Цагаан дэл уул боомтыг нэн яаралтай ашиглалтанд оруулах шаардлага үүссэн. Гэвч төр засгийн хэмжээнд бодлогоор хийгдэж байгаа ажлуудад орон нутгийн иргэдийн зүгээс таагүй нөхцөлөөр хандаж ирсэн нь өнөөдрийг хүртэл хойшуулж ирсэн. Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уг Цагаандэл боомтын автозамын төслийг нэн яаралтай эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан аймгийн Засаг дарга нартай уулзах үеэрээ тэрбээр Том төслийн бүтээн байгуулалтад Засгийн газартайгаа орон нутаг нэгдмэл байр суурьтай байхгүй бол болохгүй. Цагаан дэл боомт явах ёстой. Түвшин түвшиндээ Засаг дарга нар жижиг улс төрийн зангарагаа барих хэрэгтэй. Монгол Улс нэгдмэл улс шүү" гэдгийг хэлж байсан.

Түүнчлэн өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар  Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш олборлолт бүрэн зогссон. Цагаан хаданд овоорсон 12 сая тонн нүүрсээ бага багаар зөөсөөр таван сая тонн нүүрс үлдсэн” гэсэн юм.  Хэрэв уртын тээврийг эхлүүлбэл үлдсэн таван сая тонн нүүрсээ богино хугацаанд гаргана гэдгийг онцоллоо.Тус боомтын тухай “Гашуунсухайт боомтоор нүүрсний экспортын 80 орчим хувийг гаргадаг. Биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэнийг та бүхэн мэднэ. БНХАУ-д Covid-19-ийн халдварын тохиолдол урьд өмнө нь байгаагүйгээр өндөр бүртгэгдэж байна. Үүнээс болж хилийн боомтууд хязгаарлагдмал байна.

“Шинэ сэргэлт”-ийн бодлогод нийт 14 хилийн боомтыг авто замаар холбох ажил багтсан. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, улсын төсөв, концессоор зургаан боомтын хөрөнгийг шийдсэн. Үүний нэг нь Цагаан дэлийн байнгын ажиллагаатай боомт юм. Одоо гагцхүү хатуу хучилттай авто замын асуудлыг шуурхайлах шаардлага бий" гэлээ.

Тодруулбал, Цагаандэл боомтын бүтээн байгуулалт автозамын ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлага өнөөдөр ганц орон нутгийн бус улс орны эдийн засгийн эрчимийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай ажил гэдгийг онцлож байна. 

Мөн энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар Тавантолгойгоос Цагаандэл чиглэлийн 270 км авто замын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх конецссийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэ боомтын автозамыг орон нутгийнхан эсэргүүцээд байгаа. Манай яам болон МХЕГ, БОАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг гарч орон нутгийнхантай уулзаж замын эдийн засгийн ач холбогдлыг танилцуулсан. Гүйцэтгэгч компани очоод ажлаа эхлүүлэх гэтэл нь нутгийн иргэд эсэргүүцсэн байна лээ. Концесс эзэмшигч тухайн компани  орон нутгийн иргэдэд маш зөвөөр тайлбарлах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн.


 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20