Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Тодруулбал, 150 мянган ам.долларыг НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулах бол Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулан 50 мянган ам.доллар олгох хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна