Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Монголбанканд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авна.
Түүнчлэн ашигт малтмалаар олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргийг хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэнд энэ хуулийг хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх зохицуулалтыг тусгасан" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна