“Монполимет​” ХХК-ийн гомдол үндэслэлгүй, Zarig.mn сайт ёс зүйн алдаа гаргаагүй гэв

Л.Бямбажав
2022/04/04

Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 21, 31-ний өдрүүдэд тус тус мэдээллэж, нийт 66 зээлдэгчтэй холбоотой баримтыг олон нийтэд ил болгосон байдаг. Тус банкнаас гаргасан зээлдэгч нартай холбоотой мэдээллийн мөрөөр бид эрэл хайгуул хийж, зээлээ төлөхгүй улсыг хохироож буй чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг цуврал болгон нийтэлж, зээлээ төлөхийг шаардсаар байгаа билээ.

Зээлдэгч нарыг олон нийтэд зарласнаас хойш анх удаа Хөгжлийн банкны удирдлагууд 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр олон нийтэд албан ёсоор мэдээлэл хийж, бодит нөхцөл байдлын талаар тайлбар мэдээллийг өгсөн юм. 

Энэ үеэр Ж.Эрхэмбаатар /Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал/: Өөрсдийнхөө төлөө үйлдвэр барьчихаад улсын төлөө мэт ярихаа боль, тэд л ашгаа хүртэнэ

 Н.Мандуул/Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал/: "Зээл авсан компаниуд “Пи-Ар”-т зарцуулж байгаа мөнгөөрөө зээлээ төлчихвөл бид та нарын Пи-Арыг чинь үнэгүй хийж өгье гэж хэлсэн мэдээллийн дагуу "Зариг" редакц видео мэдээлэл бэлтгэсэн. Уг гарчигтай мэдээллүүдэд Монполимет ХХК-аас Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргасан байдаг. Гомдол гаргагч тал нь Зариг сайтыг дээрх мэдээллийг түгээхдээ мэргэжлийн давуу байдлаа ашиглан агуулгыг техник арга хэрэгслээр гуйвуулж, "Монполимет" ХХК-ийн үүсгэн байгуулагч болон ТУЗ-ийн даргын зургийг гаргасанд гомдолтой байна гэжээ. Улмаар дээрх мэдээллийг олон нийтэд түгээхдээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.3, 1.4-т заасан заалтуудыг зөрчсөн гэж гомдол гаргагч үзжээ. 

Уг гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөл гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлаараа хэлэлцээд Zarig.mn сайтын редакцыг ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзсэн. Тодруулбал, 

  • Хөгжлийн банкны удирдлагуудын хийж буй мэдээллийн агуулгаар нягталж, зөвхөн гомдол гаргагчийн биш, мэдээллийн агуулгатай холбоотой зээлдэгчдийн зургуудыг ээлжлэн оруулсан тул 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчөөгүй,

  • Мэдээллийн үеэр ашигласан зургууд Хөгжлийн банкнаас хийсэн зээлдэгчдийн мэдээлэлтэй нийцэж байна гэж үзсэн учир 1.3-т заасан “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг зөрчөөгүй, 

  • Мэдээллийн үеэр ашиглаж байгаа зургууд нь мэдээллийн агуулгыг гуйвуулаагүй гэж үзсэн тул 1.4-т заасан “Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй” гэснийг зөрчөөгүй гэж хорооны гишүүдийн олонхийн саналаар дүгнэжээ. 

 Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан дүгнэлт:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20