Л.Оюун-Эрдэнэ: Энэ үед АН засаглаж байсан бол гэж хааяа бодоход айдас төрдөг шүү, Д.Ганбат гишүүн ээ

Л.Бямбажав
2022/04/06

УИХ-ын чуулганаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Уг хууль батлагдсанаар, Засгийн газраас мах, гурил болон газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид нөлөөлөх гол нэрийн бүтээгдэхүүнд  зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр, нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын болон гаалийн албан татварт Загсийн газар зохицуулалт хийдэг эрх зүйн орчин бүрдэнэ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Нөхцөл байдал амаргүй байна. Нэг бодлын гунигтай бас эмзэглэж байна. Ерөнхий сайд энэ улс орныг "Азийн хүлэг улс"  болгох гээд л хичээж байгаа гэж ойлгодог. Гэхдээ өнөөдөр  Монгол Улс Азийн гөлөг улс болчихлоо. Энэ хуулийг би дэмжихгүй байна. Оруулж ирсэн хуулийн төсөл нь арга ядсан л арга хэмжээ. Богино хугацаанд ашиг тусаа өгч болох юм, гэхдээ урт хугацаандаа явцгүй юм. Олон жил хуримтлагдсан зүйлийн үр дагавар нь гарч байна. Олон улсын хямралт байдал гэж энэ хуулийг томъёолсон байна. Хямрал байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хэн энэ нэр томъёог олчихсон юм. Гурил  мах асуудалгүй байх өө. Тэнгэр хангай л мэдэх асуудал. Бэлчээрийн аж ахуйтай улс шүү дээ. Хамгийн гол нь асуудал валютын нөөц. Та нар чаддаг юм бол долларын ханш тийм байна гээд оруулаад ир л дээ. Хэрэглээ интэр хасна ч гэх шиг. Монголбанк хараат байгууллага, Засгийн газартайгаа хөл, толгойгоо нийлүүлээд байх шаардлагагүй. Аль аль нь анхаарна биз. Инфляцийн төлбөрийг Монголын ард түмэн төлнө. Бодлого буруу байна. 2016 оноос хойш та нар хэнтэй ч хуваалцахгүй төр засгийг барьчихсан" гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өгөхдөө "Олон улсад хямралт байдал үүсээгүй гэнэ үү. Улаан цайм дайн болоод байхад танкчин хүн ийм дүгнэлттэй байна гэдэг амаргүй л юм. Улстөржиж болно. Гэхдээ та танкчин хүн гэдгээ мартах хэрэггүй. Хоёрдугаарт, улс орон мөрөөдөлтэй байлгүй яахав, уг нь дэмжээд явмаар байгаа юм. Эдийн засаг 17.5 хувьтай байсан нь үнэн л дээ. Гэтэл нэг жилийн дотор та хэд нэг хувь болгосон шүү дээ. Бонд босгоод сайд нар хуваагаад авчихсан байна шдээ, тэр өрийг чинь дарах гээд л явж байна үнэндээ, би ерөөсөө улстөржихгүй байхыг хичээж байгаа. Улстөржөөд ярих юм бол энэ улс орныг та хэд дуусгасан юм байна лээ шдээ, шулуухан хэлэхэд. Харин ч Монголын ард түмэн хүнд үед нэгдмэл байдалтай байх сонголтыг хийгээд явж байна. Энэ үед та хэд засаглаж байсан бол гэж хааяа бодохоор айдас төрдөг шүү, эрхэм танкчин ах аа" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20