Төрийн байгууллагууд зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын автотээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын дотор хэрэглэхийг хориглох, шинээр автомашин, тавилга зэргийг худалдан авахгүй байх хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагууд хэмнэлтийг ямар түвшинд хэрэгжүүлэх үү гэдгийг хэлэлцэж байна.
Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн яам, агентлаг болон автомашин төвлөрүүлэн ашигладаг байгууллагын автомашины судалгааны дүнг Засгийн газарт нэгтгэн танилцуулж, Засгийн газраас журам гаргаж ТӨБЗГ-т чиглэл өгөх юм байна.
Бид Засгийн газрын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна