Н.Алтанхуяг: Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгын 33 хувийг Орхон аймгийн иргэд хүртдэг болно

Л.Бямбажав
2022/04/14

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн Өмчит Үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр  “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрээс өнөөдрийн технологид таардаггүй зэсийн хүдрийг овоолоод байдаг юм. Тэгэхээр овоолгыг цаашид хэрхэн эдийн засгийн  эргэлтэд оруулах вэ гэдэг талаар УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. Өнөөдөр 20 орчим овоого байгаа. Хоёр ч үйлдвэр байгуулсан. Одоо цэгцлэх шаардлагатай. Учир нь үе үеийн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн даргын үзэмжээр эсвэл манай том дарга нар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зиндаанд үйлдвэр байгуулах асуудлыг шийддэг байсан учраас УИХ-ын тогтоолын төслийг гаргах шаардлагатай байна. Овоолго ашиглаж үйлдвэр байгуулдаг байдлыг таслан зогсооно. 

Тогтоолын төсөл батлагдвал овоолго ашиглаж буй үйлдвэрийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 33 хувийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, үлдсэн 33 хувийг байгалийн баялгийн хажууд байгаа ард иргэд эзэмшдэг байдлаар тогтоолын төслийг өргөн мэдүүллээ” гэлээ.

Тогтоолын төслийг бүрэн эхээр нь: 

1/“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимтэй явуулах;

 2/хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтыг бүрэн шийдвэрлэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхэлснээс хойш 7-оос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид эргүүлэн өгөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хөрөнгө оруулагчийг нээлттэй шалгаруулан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах;

 3/хаалттай хувьцаат компанийн хувьцааны 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 33 хувийг хөрөнгө оруулагч /тогтоолын 2-т заасны дагуу шалгарсан аж ахуйн нэгж/, 33 хувийг Орхон аймагт оршин суугаа иргэн хамтарсан санд өөрийн хүсэлтээр нэгдэж орсноор эзэмшүүлэх;

 4/энэ тогтоолын 2-т заасны дагуу хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа 33 хувийн хувьцааг компанид эргүүлэн өгсөн үед давуу эрхийн хувьцаагаар сольж Орхон аймгийн орон нутгийн өмчид шилжүүлэх;

 5/орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг зөвхөн дараах зориулалтаар зарцуулах; Үүнд:

 а/Орхон аймгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах хөрөнгө оруулалтад;

 б/Орхон аймаг дахь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход.

 6/Орхон аймагт оршин суугаа иргэн дараах шалгуурыг хангасан иргэн хамтарсан санд өөрийн хүсэлтээр нэгдэж орох;

 а/2022 оны 06 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Орхон аймагт тасралтгүй 5-аас доошгүй жил оршин суусан;

 б/Орхон аймагт төрсөн, 2022 оны 06 дүгээр сарын 01-нээс хойш 5 нас хүрсэн,  эцэг эх нь Орхон аймагт албан ёсоор оршин сууж байгаа.

 7/энэ тогтоолын 3-т заасан хамтарсан сангийн дүрэмд дараах нөхцөлд иргэдийн хувьцаа эзэмших эрхийг дуусгавар болгох асуудлыг тусгах; Үүнд:

 а/иргэн Орхон аймгаас шилжиж оршин суух бүртгэлээс албан ёсоор хасагдсан;

 б/иргэн нас барсан.

 8/иргэдэд ноогдол ашиг тараахдаа бэлэн мөнгө хувиарлахгүй байх зарчмыг баримтлан дараах зориулалтаар олгох:

 а/иргэд орон сууцны зээл, хүүгийн төлбөрөө төлөх;

б/хүүхдийн сургалтын төлбөр төлөх;

в/эмчилгээний зардал төлөх;

г/даатгалын хураамжийн төлбөр төлөх.

 9/ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг цаашид баталгаатай өсгөх зорилгоор эрсдэлээс хамгаалагдсан хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэх.

 2.Энэ тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө хүдрийн овоолго ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийг тогтоол батлагдсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд энэхүү тогтоолд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах.

 3.Энэ тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20