ЗГ-ын зөвхөн агентлагуудын автомашины зардалд 5,2 тэрбум төгрөг зарцуулдаг

Л.Бямбажав
2022/04/15

Яам, агентлаг болон автомашин төвлөрүүлэн ашигладаг төрийн байгуулагын автомашины тоон мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.  

Энэ удаад  Засгийн газрын 31 агентлагын автомашины тоо, шатахуун, тослох материалын зардал, сэлбэг, жолоочийн цалин зардалд 2021 онд  хичнээн төгрөг зарцуулсан бэ гэдгийг тоо баримттайгаар хөндөж байна. 

Засгийн газрын 31 агентлаг нийт 277 автомашин ашигладаг. Үүний 68 нь жип автомашин. Эдгээр агентлаг өнгөрсөн жил зөвхөн автомашины шатахуунд 1 тэрбум орчим төгрөг зарцуулжээ. Түүнчлэн сэлбэг засварт 398 сая төгрөг, жолоочийн цалинд 3.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Мөн татвар даатгалд 134 сая, гаражийн төлбөр 66 сая төгрөг гээд нийт  жилийн зарлагыг нь тооцвол агентлагуудын зөвхөн автомашины жилийн зарлага нь 5,268,252,609.11 төгрөг байна.

Өөрөөр хэлбэл, барилгын материалын үнийг өсөлтийн өмнөхөөр тооцвол, таван цэцэрлэг, сургууль барих хэмжээний хөрөнгийг агентлагууд жилийн автомашины ашиглалтадаа зарцуулдаг гэсэн үг.

Дээрх агентлагуудаас хамгийн их зардалтай нь Иргэний нисэхийн ерөнхий газар. Тус газрын харьяанд 78 автомашинд харъяалагддаг, үүний зургаан нь жип автомашин. Жилдээ автомашины зардал нь 2,9 тэрбум төгрөг, жолоочийн цалинд 2,3 тэрбум төгрөг.

Ашигт малтмал, газрын тосны газар 23 автомашинтайгаас 19 нь жип автомашин. Жилийн зардал нь 229 сая төгрөг.

Онцгой байдлын ерөнхий газрын 30 автомашины зургаа нь жип. Жилдээ жолооч нарын цалинд 303 сая төгрөг, бусад зардалтайгаа нийлээд 448 орчим сая төгрөгийг өнгөрсөн жил зөвхөн автоамашины зардалд  зарцуулжээ.

Гаалийн ерөнхий газрын 18 автомашины дөрөв нь жип. Жилдээ 152 сая төгрөгийн зардал гарснаас жолооч нарын цалин нь 72 сая төгрөг.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хувьд таван автомашины нэг нь жип. Өнгөрөн жил шатахуунд 5,3 сая төгрөгийг, жолоочийн цалинд 7,6 сая төгрөг, сэлбэг засварт мөнгө зарцуулаагүй буюу нийт 13 сая төгрөгийн зарлага гаргажээ.

Хамгийн бага зардал гаргасан агентлаг болох өнгөрсөн жил шинээр байгуулагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн газар гурван автомашинтай ч жилийн зарлага нь 1,8 сая зарлага гарсан нь зөвхөн гаражийн төлбөр байна.

Агентлагууд автомашины гаражийн төлбөрт жилийн  66 сая төгрөг зарцуулснаас хамгийн өндөр зарлага гаргасан нь мөн л ИНЕГ. Тус газар зөвхөн гаражийн төлбөрт 15 сая төгрөг зарцуулжээ.

 31 агентлаг тус бүрийн автомашины тоо бүртэй танилц:

  • Биеийн тамир спортын улсын хороо-4 автомашинтай
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар-5 автомашинтайгаас нэг нь жип
  • МХЕГ-11 автомашинтайгаас 5 нь жип
  • ШӨХТГ-2
  • ОБЕГ-30 автомашинтайгаас 6 нь жип
  • Стандарт хэмжил зүйн газар-6 автомашинтайгаас нэг нь жип
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар-2
  • Ойн судалгаа хөгжлийн төв-14 автомашинтайгаас 6 нь жип
  • Цаг уур, орчны шинжилгээний газар-3 автомашинтайгаас 2 нь жип
  • Усны газар-1
  • Татварын ерөнхий газар-5 автомашинтайгаас нэг нь жип
  • ГЕГ-18 автомашинтайгаас 4 нь жип
  • Архивын ерөнхий газар- 4 автомашинтайгаас 2 нь жип
  • Оюуны өмчийн газар- 2 автомашинтайгаас 2 нь жип
  • Гадаадын иргэн харьяатын газар-10 автомашинтайгаас 2 нь жип
  • УБЕГ-4 автомашинтайгаас 3 нь жип
  • ШШГЕГ-11 автомашинтайгаас 1 нь жип
  • Шүүхийн шинжилгээний үндэсний төв-6
  • Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар-2
  • Иргэний нисэхийн ерөнхий газар-78 автомашинтайгаас 6 нь жип
  • Мал эмнэлгийн ерөнхий газар-6 автомашинтайгаас 1 нь жип
  • Жижиг дунд үйлдвэрийн газар-1 жип
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар-6 автомашинтайгаас 1 нь жип
  • Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар-5 автомашинтайгаас 2 нь жип
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-3
  • ГБХЗХГ-4 автомашинтайгаас 1 нь жип
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн газар-3 автомашинтай
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар-5
  • АМГТГ-23 автомашинтайгаас 19 нь жип
  • Үндэсний геологийн газар-2 автомашинтайгаас 2-уулаа жип
  • Боловсролын ерөнхий газар-1

 Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн 1000 гаруй тээврийн хэрэгсэл жилд 11 орчим тэрбум төгрөгийн зардал гарсан талаар танилцуулсан. Тэгвэл үүний тал хувийг нь зөвхөн агентлагийн тээврийн хэрэгслийн зардал эзэлж байна.

  • Төрийн яам, агентлаг болон автомашин төвлөрүүлэн ашигладаг төрийн байгууллагууд нийтдээ 983 автомашинтай, үүний  222 жип машин.
  • Жилдээ гаражийн төлбөрт -326 сая төгрөг,
  • шатахууны төлбөрт -2,4 тэрбум төгрөг,
  • сэлбэг засварт 1,2 тэрбум,
  • жолоочийн цалинд 7,3 тэрбум төгрөг, татварт
  • татвар, даатгалд 519 сая төгрөг буюу нийтдээ төрийн байгууллагын автомашины зардалд жилдээ 11 тэрбум төгрөгийн зардал гаргажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20