Хөгжлийн банкны асуудлаар дэд сайд асан Х.Булгантуяаг ч шалгах ёстой юм бишүү?

Ш.АДЪЯАМАА
Өчигдөр

Сангийн сайд болон дэд сайдаар ажиллаж байх хугацаанд  Ч.Хүрэлбаатар, Х.Булгантуяа нар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд зохих ёсны арга хэмжээнүүдийг авч байсан бол өнөөдөр  Хөгжлийн банкны чанаргүй зээл өндөр хувьд хүрэхгүй байх байсан нь тодорхой. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээлүүд гэнэт бий болчихоогүй нь лав. Засгийн газраас томилогдсон дээрх албан тушаалтнууд  хуулийнхаа хүрээнд хяналт, шалгалтаа тавьж хангалттай ажиллаагүйд хариуцлага яригдах учиртай. 

2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, Сангийн яам хуулиар хяналт тавих үүрэгтэй болсон. 


Гэвч тэр үед  Сангийн сайдаар ажиллаж байсан  Ч.Хүрэлбаатар, мөн дэд сайд нь байсан Х.Булгантуяа нар хариуцсан ажилдаа "хоноцын" сэтгэлээр хандаагүй байсан бол өнөөдөр  тус банкны үйл ажиллагаа муугүй биш байх байв. Тиймдээ ч  олон нийтийн зүгээс хариуцлагыг албан тушаалнуудаас нэхэж, шаардаж байна. 

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банкны асуудалд хариуцлага алдсан эсэхээ шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол дэд сайд асан Х.Булгантуяагийн хувьд ийн жиргэжээ. Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банк Сангийн яамны харьяа болж ирсэн. Тэр болтол ЗГХЭГ-ын харьяа байсан. Одоо бүх луйврыг нь харъяалалгүй яамны дэд сайдад нь үүрүүлье гэж байгаа бол бодож" гэжээ. 



Мөн тэрбээр өнгөрсөн сард зохион байгуулагдсан Хөгжлийн Банкны асуудлаарх нээлттэй сонсголыг үеэр дараах байр суурийг илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн талаар хангалттай ярилаа. Ийм хэмжээнд очсон банкийг одоо хэнийг ирж удирд гэх вэ. Гадаадад ажилгүй байгаа хүн л ирдэггүй юм бол өөр ирж ажиллах хүн байхгүй. Зээл авсан хэдэн хүнийг улс орноороо барьж идэхээ шахаж байх шиг байна. Тус банкнаас төрийн өмчит компаниудын урсгал зардалд хөрөнгө гаргасан байсан. Ямар хууль эрх зүйн хүрээнд гаргасан нь тодорхойгүй. Цаашид яах вэ дарга нар аа. Бид Хөгжлийн банкны зээлийг гадаадад төлөх ёстой. Эргэн төлөлтийн Хөгжлийн Банк өөрөө төлж чадахгүй гэвэл улсын төсвөөс төлөх юм уу.

Олон компанийг чанаргүй зээлдэгч ангилалд оруулсан байна. КОВИД гарах хүртэл зээлээ төлөөд явж байсан компаниудад дахин зээл төлөх хуваарь гаргаж өгч болохгүй юу. КОВИД гарсанд, урд хил хаагдсан, Орос Украины дайн болсонд хувийн хэвшлүүдийг буруу байхгүй. Эдгээр компаниудын дансыг хааж, бизнесийг нь зогсоолоо. Тэгэхээр танай эргэн төлөлт хийгдэх юм уу.

Барьцаа хөрөнгийг эсвэл цементийн үйлдвэрийг нь авлаа. Та нар цементийн үйлдвэр ажиллуулах юм уу. ТОСК-ийн менежментийг сайжруулж, эргэн төлөлтийг нь нэмэгдүүлж чадахгүй байгаа.

Активын удирдлагын тухай хууль манайд батлагдаагүй. Тэгэхээр энэ бүх чанаргүй зээл, барьцаа хөрөнгө, том бизнесүүдийг хэрхэн хууль эрх зүйн орчин олоо хүртэл тодорхойгүй байгаа.

Хөгжлийн Банкны нийт зээлийг 1/3-ийг нь төрийн өмчит компаниуд авсан. Гэтэл одоо зээлийг нь улсын төсөвт шилжүүлнэ гэж ярьж байна. Яагаад төрийн өмчит компаниудын авсан зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэж. Мөн танайх яагаад ялгаатай зарчмаар зээл олгосон юм бэ. Заримд нь гурван хувийн хүүтэй, заримд нь долларын хүүтэй зээл олгосон байсан" гэж хээв нэг ярьсан нь ч анхаарал татна. Хэрэв Сангийн дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа үүнийгээ ярьж, хэлж байсан бол өнөөдөр байдал  өөр байх байсан биз ээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 11 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 12 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 14 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 14 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 16 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 18 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 18 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр