ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмнэ

Л.Бямбажав
2022/04/20

2022 оны төсөвт хоёр ч удаагаа гарч хүрч буй МАН-ынхан энэ онд хийгдэхээр төсөвт суулгасан  нийт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын тал хувийг нь танахаар болов. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.04.20/ төсвийн тодотголыг хэлэлцээд улмаар УИХ-ын даргад өргөн барина. 

-Энэ онд  улсын төсвийн 518.9  тэрбум төгрөгөөр хийгдэх байсан нийт 425 төсөл, арга хэмжээний зардлыг танана. 

Нэн шаардлагатай бус контор, наадмын талбай, соёлын төв, спорт заал, цогцолбор, усан бассейн, конторын тоног төхөөрөмж, конторын их засвар, Айргийн өргөө, орон нутгийн тохижилт зэрэг 94 төслийг зогсоож, 103.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

-Энэ онд ашиглалтад орох боломжгүй 331 төслийг зогсоож 415.1 тэрбум төгрөгийг танана.

Дээрх 518.9 тэрбум төгрөгийг юу, юунд зарцуулах вэ гэдгийг задлан хүргэе.

НЭГ: Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгож, нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгоход зарцуулна. Нийслэлийн хэмжээнд 674 цэцэрлэг байгаагаас 216 нь төрийн өмчийн, 398 нь хувийн цэцэрлэг байна. Цаашид цэцэрлэг барих, өргөтгөх, түрээсийн цэцэрлэг нэмэх гэх мэт боломжууд яригдаж буй. 

ХОЁР: Төрийн байгууллагын үйлчилгээний ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулах. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний ажилтан болох цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгосон. Үүнийг буцааж төсвийг нь босоо болгохоор төсөвт суулгах юм байна. Төрийн үйлчилгээний ажилчид 470-570 мянган төгрөгийн үндсэн цалин авч ажилладаг бөгөөд 50-аас дээш насныхан ихэнх хувийг нь эзэлдэг.

ГУРАВ: Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоход зарцуулах. Тодруулбал, төрийн байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдээс бусад ААН-үүдийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүнд нийтдээ 260 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. 

ДӨРӨВ: Хөдөө аж ахуйн гаралтай ялангуяа хүнсний бүтээгдэхүүний нөөцийг хангах зорилгоор ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх зэрэгт төсвийн тодотголоос гаргах 518.9  тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20