ТАНИЛЦ: Олон нийтэд НЭЭЛТТЭЙ худалдах 36 ТӨХК

Л.Бямбажав
Өчигдөр

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийн хүрээнд Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

 “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, "Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ, “Үндэсний давхар даатгал” ХК, АЗЗА компаниуд болон цахилгаан түгээх сүлжээ компаниуд зэрэг 36 төрийн өмчит хуулийн этгээдийг 34 хүртэл хувийн энгийн хувьцаа нэмж гарган хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан Нээлттэй хувьцаат компани болгохоор тусгажээ. 
Түүнчлэн “Төрийн өмчит банкны хувьцааг 2022-2023 онд биржээр слон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийн төслөөр “Төрийн банк” ХХК-ний нийт хувьцааны төрийн эзэмшил 80 хувиас доошгүй байх бөгөөд нийт хувьцааны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар олон нийтэд нээлттэй арилжаалахаар тусгасан байна. 

Ийнхүү төрийн өмчит хуулийн этгээдүүдийг нээлттэй хувьцаат компани болгон хувьцааг олон нийтэд нээлттэй худалдсанаар эдгээр компаниудыг олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой байдал, ил тод байдлыг хангах, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах ач холбогдолтой гэж үзэж буй. 

ЭНГИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАН БИРЖЭЭР ОЛОН НИЙТЭД нээлттэй ХУДАЛДАХ ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД  

Доор дурдсан төрийн өмчит хуулийн этгээдийн 34 хүртэл хувийн энгийн хувьцаа нэмж гарган Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан нээлттэй хувьцаат компани болгоно.

1. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК;
2. "Монголын цахилгаан холбоо” ХК;
3. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК;
4. "Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ;
5. “Үндэсний давхар даатгал” ХК;
6. "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК;
7. "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
8. "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК;
9. "Дархан дулааны сүлжээ” ТӨХК;
10. "Диспетчерийн үндэсний төв“ ХХК;
11. "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК;
12. "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
13. "Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК;
14. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
15. "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК;
16. "Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
17. "Баянчандмань АЗЗА" ТӨХК;
18. "Налайх АЗЗА" ТӨХК;
19. “Архангай-АЗЗА” ТӨХК;
20. "Багануур-АЗЗА” ТӨХК
21. “Булган-АЗЗА” ТӨХК;
22. "Говь-Алтай-АЗЗА” ТӨХК:
23. “Дархан-АЗЗА” ТӨХК;
24. “Дорноговь-АЗЗА” ТӨХК;
25. “Завхан-АЗЗА” ТӨХК;
26. “Орхон-АЗЗА” ТӨХК;
27. “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК;
28. “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК;
29. "Талын зам” ТӨХК;
30. “Төв-АЗЗА” ТӨХК;
31. “Увс-АЗЗА” ТӨХК;
32. “Харгуй" ТӨХК;
33. “Хархорин-АЗЗА” ТӨХК;
34. "Ховд-АЗЗА” ТӨХК;
35. “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК;
36. “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20