Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын залуучуудын холбооны байрны /МЗХ/ асуудлыг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудын жагсаалын шаардлагад хариу өгөх үеэрээ буюу энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр "Залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах холбогдох арга хэмжээг авах болно.
Залуучуудын холбооны байр ашиглалтын асуудал төрийн байгууллага учраас Засгийн газар шууд оролцох боломжгүй. Гэхдээ энэ асуудлыг өмнө нь ч хөндөж байсан. Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллагыг удирдаж байгаа үе үеийн хүмүүс олон нийтийн өмчийг шамшигдуулсан байна уу гэдгийг тогтоолгоно"гэж хэлж байв.
Одоо МЗХ-ны ерөхийлөгчөөр О.Гэрэлт-Од ажилладаг бөгөөд А.Мөнхбат, Ц.Зоригтбаатар, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ж.Санжямтав нарын олны танил хүмүүс тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна