Ж.Сүхбаатар: Улаанбаатарын хөгжлийг гацаагч, хязгаарлагч нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд

Ш.АДЪЯАМАА
2022/04/22

“Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төслийн талаар Засгийн газар тооцоо судалгаа хийж, зээлийн батлан даалт гаргах боломжтой гэж үзсэн. Үүнийг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо дэмжиж, улмаар Төсвийн байнгын хороо дэмжих эсэхээ хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэх байсан. Гэтэл Төсвийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэлгүй, сугалан авч үлджээ.

Үүнийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нийслэл хотын түгжрэл бол улсын асуудал гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Нийслэлийн хөгжлийг шийдэхийн тулд түгжрэлтэй бид дайн зарласан. Энэ дайнд бид ялагдаж байна. Үүнийг ялах хэд хэдэн шийдлийн нэг нь нийтийн тээврийн хэрэгсэл, авто зам. Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэргийг барьж байгуулахыг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоогоо хийж, өрийн тааз, нөхцөл байдалтай уялдуулан Түр хороон дээр тайлбараа хийсэн. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга яриад аваад үлдсэн. Гурван тэрбум хэмнэх гэж ядаж байхад гурван их наядын асуудал ярилаа гэх. Бидний зовлон, бэрхшээл түгжрэл мөн юмуу, биш юмуу гэж асуумаар байна. Түгжрэлийг мөнгөгүй, эсвэл бага мөнгөөр шийдэж болохгүй. Төсвийн байнгын хороонд нийслэлээс сонгогдсон дөрвөн гишүүн байдаг. Том мөнгөөр том асуудал шийднэ. Ярихаар хойш тавиад байдаг. Одоо бид юу хийх вэ. 


УИХ дахь МАН-ын бүлэг, эрх баригч улс төрийн хүчин түгжрэлийг шийдэхийн тулд хэдэн автобус оруулж ирээд болчих юм уу. Түр хороо Байнгын хорооны эрх мэдэлтэй. Түр хороо л асуудал шийдсэн юм шиг байна лээ гэдэг байдлаар хандаж болохгүй. Түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэхгүй бол иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна. Би ч гэсэн ард түмний төлөөлөгч болохоос хэн нэгний албат биш. Түгжрэлээ шийдэж чадахгүй, энд дайнд ялагдсанаас ард түмэнтэйгээ хамт УИХ дотор асуудал шийдэхгүй байгаа хүмүүсийн эсрэг тэмцэх нь бидний хамгийн чухал үүрэг. Би мануухай болж суухгүй, хувийнхаа асуудлыг яриагүй. Түгжрэл Монголын нэг номерын асуудал биш юм бол үүнийг шийдэхгүй байж болно. Энийг шийдье гэж байгаа бол автобус оруулж ирээд болчих юм биш. Яагаад Монголыг хорлодог ийм улсууд байдаг юм. Улаанбаатараас өөр газраас сонгогдсон болохоор Улаанбаатарын эсрэг ингэж ажилладаг юм уу. Улаанбаатарын хөгжлийг гацаагч, хязгаарлагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд. Алхам тутамдаа ил, далд байдлаар гацаадаг. Хэмнэж байгаа нэрээр ард түмнийхээ эсрэг, хөгжлийн асуудлыг гацааж байгаа нь бодлого мөн юмуу. Ерөнхий сайдын бодлогыг унагаж байгаа нь бодлого мөн үү. Засгийн газрын оруулж ирсэн тогтоолын төслийг сугалж авч үлдэж байгаа нь бодлого мөн юм уу гэдгийг намын зарим хүнээс асуумаар байна. Түүхийн өмнө хариуцлагын хүлээнэ шүү. Өнөөдрийн хуралдааны тэмдэглэлийг олон жил гаргаж тавина байх гэж бодож байна.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Төсвийн тодотголыг дагалдан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр төсөлд Засгийн газрын баталгаа гаргая гэдэг тогтоолын төслийг оруулж ирсэн. Хөнгөн галт тэрэгний баталгаа дээр хуулийн хүрээнд 50 хувь буюу 510 саяд Засгийн газрын баталгаа гаргах бололцоо байна гэдэг байдлаар төслийг оруулж ирсэн хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Үнэхээр харамсалтай байна. Тавдугаар сард ажил эхлэх гээд хүмүүс хүлээж байна. Энэ жил хийхгүй бол 2023 он болно. Үнэхээр урам хугарч байна. Энэ бол хэдхэн хүний асуудал биш. Одоо хийж чадахгүй бол худлаа болно гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 15 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 17 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 18 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 20 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 21 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 21 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 22 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 23 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05