Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцан ажиллаж эхэлсэн билээ. Ингэснээр тус төв иргэдийн дуудлагыг алдахгүй хүлээж авч мөн ирсэн санал, хүсэлтийг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэдэг.
Тэгвэл тус төвд ирсэн авлигын мэдээллийг АТГ-тай шууд холбож эхэлсэн нь авлигыг бууруулахад шууд нөлөө үзүүлнэ гэж олон нийт дүгнэж байна. Ингэхдээ мэдээлэл өгсөн иргэдийг нууцлах аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлж ажиллахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд авлигын индексийг бууруулах ажлын хэсгийг байгуулсан. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулахад Засгийн газар зорилт тавьж ажиллаж буй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна