ТАНИЛЦ: Хөнгөн галт тэрэгний төслийг судлах ажлын хэсэгт хөдөөний ТАВ, хотын ДӨРВӨН гишүүн оржээ

Л.Бямбажав
2022/04/27

Өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд  Засгийн газраас зээлийн баталгаа гаргахтай холбоотой нэгэн тогтоолын төслийг оруулж ирээгүйд  хот, хөдөөгийн гишүүдийн дунд талцал дагуулсан. Уг тогтоолын төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах  LRT буюу Улаанбаатарын хөнгөн галт тэрэг байгуулах тухай. 

Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ Хятадын арилжааны банкнаас зээл авч ,Тавантолгой станц дээр 565 сая ам.долларт Засгийн газраас зээлийн баталгаа гаргахад "Монгол Улсын өрийн тааз хэтрэх эрсдэлтэй" гэж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар үзээд тогтоолын төслийг авч хэлэлцээгүй нь хотын зарим гишүүний хилэнг хөдөлгөсөн. Улмаар Даваа гаригт УИХ дахь МАН бүлгийн хуралдаанаар таван цаг орчим хэлэлцэж, 14 хоногийн хугацаатай ажиллах ажлын хэсгийг байгуулсан.

Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээр хотын нийтийн тээврийг шинэчлэх болон тулгуурт гүүрэн байгууламж  бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төслийг судлах, санал боловсруулах  үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрөө ахалж, гишүүдээр нь Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, С.Бямбацогт, Б.Жавхлан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар ажиллах юм байна. Үндсэндээ ажлын хэсэгт ажиллах есөн гишүүний тав нь орон нутгаас сонгогдсон, дөрөв нь хотын гишүүд байна. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд дөрвөн чиглэлд төвлөрч ажиллана. Тодруулбал, улс төр, хууль зүй, санхүүгийн болон нийслэлийн иргэдийн хүрээнд төслийг тус бүрд нь судлаад шийдэл гаргаад дахин оруулж ирнэ. 


Нийслэлчүүдийн олон жилийн толгойны өвчин болсон түгжрэлийг шийдэх дээрх шинэ гарцыг хэрэгжүүлэх үү үгүй гэдгийг ажлын хэсгийн гишүүд шийдэхээр болж байна. Ажлын хэсэгт багтсан хотын гишүүдийн хувьд шийдвэр гаргахад хүндхэн байх нь тодорхой. Төслийг дэмжихгүй аваас сонгогдсон дүүрэг, хорооны иргэдийнхээ дургүйцлийг хүргэх нь лавтай. УИХ-ын зарим гишүүний хувьд түгжрэлийг одоо л далайцтай хэлэлцэж эхэлсэн нь сайн хэрэг гэдгийг хэлж байгаа нь ч учиртай. Учир нь өнгөрсөн хугацаанд мөн ч олон удаа түгжрэлийг бууруулах малгайн дор гоё, ганган, гадаад нэртэй төслүүдийг оруулж ирж байсан ч аль аль нь хэрэгжээгүй шалтгаан нь бүх түвшиндээ дэмжлэг авч байгаагүйтэй холбоотой.

Тэгвэл энэ удаад оруулж ирсэн LRT төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдснаас гадна  БНХАУ-тай зөвшилцсөн гэдэг утгаараа илүү далайцтай, ажил хэрэг болохуйц төсөл гэж тодорхойлж болно. Гагцхүү орон нутгаас сонгогдсон зарим гишүүний амбицтай нүүр тулсныг эс тооцвол. 

 Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний төсөл гурван шугамд хэрэгжих бөгөөд  1-р шугамын чиглэл нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол орчмоос Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Сансрын тойрог хүртэл нийт үргэлжилнэ.


  • Шугамын урт нийт 18.1 км
  • Барилгын ажлын хугацаа 2022 оны 5-р сарын дунд үеэс 2024 оны 5-р сарын эцэс хүртэл, нийт 31 сар
  • Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэх хугацаа 2024 оны 5.31-нээс туршилтын галт тэрэг явж эхлэн, 2024.12.31-нээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэх

Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1-р шугам нь дараах 15 буудалтай. Үүнд: Депо - Буянт-Ухаа 2 хороолол - Буянт-Ухаа спорт цогцолбор - Оргил супермаркет – Нүхт – Шинэ хотын захиргаа – Англи сургууль – Хүннү молл – Мишээл экспо – Ажилчны соёлын ордон – Гэгээнтэн – И-март – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Нарантуул худалдааны төв – Зүүн 4 зам – Сансрын тойрог.

Багтаамж ихтэй нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний шугам болон тэдгээрийг дэмжсэн автобусны нийтийн тээврийн сүлжээг байгуулснаар нэг өдөр тээвэрлэх зорчигчийн тоо 1.2 саяд хүрч, одоогийн зорчилтоос 2 дахин нэмэгдэх тооцоолол байна.

Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугамын тасалбарын үнийг зайнаас хамаарсан буюу эхний 5 буудал 700 төг, нэмэлт буудал тутамд нэмж тооцох 700+(буудал-5)*50 хувилбараар буюу эхлэлийн буудлаас эцсийн буудал хүртэл тасалбарын үнийг 1200 төгрөг байхаар тооцжээ.

Улаанбаатар хөнгөн төмөр замын 1-р шугам төсөлд 926.0688 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгцээтэй бөгөөд 1 километрын зардал 51.164 сая ам.доллар. Энэхүү төслийн барилгын хугацаа 2.5 жил бөгөөд барилгын жил бүрт ноогдох хөрөнгө оруулалтын хэмжээ 40, 40, 20 гэсэн хувь байна.

Ямартай ч олон нийтийн анхааралд орсон дээрх төслийг урагшуулах уу эсвэл гацаах уу гэдгийг МАН-ын бүлгээс байгуулагдсан  ажлын хэсгээс ихээхэн хамаарахаар болж байна. 

Нийслэлчүүдийн түгжрэлийг 2024 онд гэхэд 25 хувиар бууруулах уу эсвэл түгжрэлтэй нь хамт үлдээх үү гэдэг улс төрийн болоод зоримог шийдвэр ирэх өдрүүдэд илүү тодорхой болох биз ээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20