ӨВӨРХАНГАЙ: Томоохон улс, бүсийг хамарсан уралдаан, тэмцээнээс бусад арга хэмжээнд медаль өгөхийг болих хэрэгтэй гэв


Хэлтэс агентлагийн дарга нарын шуурхай хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлттэй холбогдуулан сурагчдаас мөнгө хураахыг бүрэн зогсоож, хяналт тавихыг аймгийн Засаг дарга А.Ишдорж БШУГ-ын дарга Н.Чимэддорж-Ойдовт үүрэг болголоо. Эдийн засгийн эмзэг үед эцэг, эхийн нэрийг барин мөнгө хураах явдал байж болохгүйг сануулав.

Мөн томоохон улс, бүсийг хамарсан уралдаан, тэмцээнээс бусад арга хэмжээнд медаль өгөхийг болиулах шийдвэр гаргана гэв. “Хүүхдүүдэд гэхэд л үсэглэлийн баяр, төгсөлтийн баяр гээд оролцсон бүх арга хэмжээний тоогоор медаль өгдөг, хүүхэд бүр бараг өргөж даахгүй медальтай болж байна. Энэ нь нэгт хүүхдийг багаас нь эд материалын сонирхолтой болгож байгаа, хоёрт медалийг ямар үнэ цэнэгүй болгож байна.
Нэг удаагийн уралдаан, тэмцээнд зөвхөн медалийн зардалд 2, 3 сая төгрөг ордог. Тэр медалиудыг Монголд үйлдвэрлэдэггүй, дандаа Хятадаас бэлдэцийг авч хийлгэдэг. Тэрний оронд баярын бичиг, батламжаа гардуулаад медальны мөнгийг нь өгчихвөл тухайн хүндээ ч, аймаг орон нутагтаа ч хэрэгтэй” гэж байлаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20