ЗГ-ын ээлжит хуралдаанаар хаягийн мэдээллийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ

Н.Мижидмаа
2022/05/04

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн хуралдаанаар Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд нэвтрүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж хэрэгжүүлэхээр боллоо.

Манай улсын хувьд хаягжуулалтын ажил нэгдсэн зохион байгуулалтгүй, хаяг олгох субъект тодорхойгүй байгаагаас үүдэн аймаг, суманд газрын даамал, сум, багийн Засаг дарга, нийслэл, дүүрэгт Газрын алба, Хот байгуулалтын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хаяг олгож ирснээр хаягийн давхардал үүсэх, түр хаяг олгох, нэр, дугааргүй задгай гудамжууд олширч Төрийн болон бизнесийн үйлчилгээ, гал команд, түргэн тусламж, хүргэлт, авто тээврийн үйлчилгээ үзүүлэхэд нь эмх цэгцгүй, хүндрэлтэй байдал үүссэж байна.

Иймээс Монгол Улсын хэмжээнд 1:100000 масштабтай газар усны нэрийн тоон зургийн 258,650 газар, усны нэрийг ашиглан 203,525 өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн газрын нэгж талбарт, хот, суурин газрын 1,079,000 нэгж талбар, 689,888 барилгын орц, гарцыг тус тус тодорхойлж хаягийг шинэчилсэн бөгөөд цаашид газар, үл хөдлөх, эд хөрөнгөнд хаягийг автоматаар олгох, баталгаажуулах боломжтой олон улсын жишигт нийцсэн системийг байгуулсан.

Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр олон улсын жишигт нийцсэн мэдээллийн цогц шинэчлэл хийгдэж төрийн байгууллагуудын мэдээллийн сантай холбогдон цагдаа, түргэн тусламж, онцгой байдал, шуудан, харилцаа холбоо зэрэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ашиглах, нэгдсэн стандартад нийцсэн замчлах систем хэрэглээнд нэвтэрнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР “ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ХАЯГЖУУЛАХ ЖУРАМ”-ЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХААР БОЛЛОО

Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд нэвтрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой холбогдуулан 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-д нэмэлт өөрчлөлтийг оруулсан бөгөөд уг тогтоолын төслийг дэмжиж, батлахаар болов.

Тус журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар газар болон үл хөдлөх эд хөрөнгө /барилга, байгууламж/-д хаяг олгох субъектыг тодорхой болгох, хаягжуулалтын ажлын үйл ажиллагааг нарийвчилан зохицуулах, хаягжуулалтын дугаарыг цэгцтэй олгож хэрэглээнд гаргах мөн нэгдсэн системийн үйл ажиллагааг нарийвчилан зохицуулсан журам болж шинэчлэгдлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20