"Эрдэнэт" үйлдвэр худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчим баримталдаг


  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь зуны түлшний тендер шалгаруулахдаа “Сод Монгол” группийг хууль бусаар тендерт ялуулсан” гэх мэдээлэл зарим сайтад нийтлэгдсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан "Эрдэнэт" үйлдвэрээс тодруулга авлаа.

Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан, 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Дизель түлш /зуны/ нэртэй худалдан авах ажиллагааг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйл “Нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д зарлажээ.


Худалдан авах ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 10 минутад нээхэд 3 оролцогч санал ирүүлснийг үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 тоот тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орон иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу 2022 оны 4  дүгээр сарын 29-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох, шалгараагүй оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг баталгаажуулж, хүргүүлсэн.

Тендерт шалгараагүй оролцогч нарын мэдэгдэлд “Захиалагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтын дагуу ажлын 5 өдрийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй болно” гэж заасны дагуу Монгол Улсын Сангийн Яамны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03/2996 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгээр гомдол гаргасныг мэдэгдсэн. Тус албан бичигт гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор ирүүлэхийг дурдсаны дагуу үнэлгээний хороо тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг заасан хугацаанд хүргүүлэн ажиллаж байна.

            “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20