Хийх хүнд арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог юм Л.Халтар сайдаа

Л.Бямбажав
2022/05/06

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Ханги, Хулд чиглэлийн Хятад компаниудын нүүрсний тээвэрлэлтийг зогсоогоогүй мөртлөө Чойр чиглэлийн шороон замыг ад үзэж хаагаад нэг сар өнгөрч байна. Ийн тодотгож байгаагийн учир нь Ханги чиглэлийн 500 гаруй км-ийн шороон замаар хятад компанийн нүүрс тээвэр хэвийн явж буй. Харин Цогтцэций-Чойр чиглэлийн 400 км орчим  замаар явдаг нүүрс тээврийг зогсоогоод нэг сар болов.

Цогтцэций-Чойр чиглэлийн замыг Монгол тээврийн компани өөрсдийн хөрөнгөөр засч, зөвхөн Монгол тээвэрчид нүүрс тээвэрлэдэг. Гэтэл салбарын сайд нь монгол тээвэрчид, монгол тээврийн компаниудаа хясан боогдуулж эсрэгээрээ зөвхөн Хятад тээврийн компанид илүү давуу эрх олгох болсон шалтгаан юу вэ.

ЗТХ-ийн сайд Л.Халтар Хятадын компаниудтай ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн таамгийг нүүрс тээврийн компаниудын зүгээс хэлэх болсон.


 Цогтцэций-Чойр чиглэлийн замыг хаасан шалтгаанаа Л.Халтар сайд нөлөөллийн бүсийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан учраас Чойр чиглэлийн тээврийг зогсоосон гэх тайлбарыг өгч байгаа ч яг үнэндээ гомдол гаргасан хүмүүс нь малчид бус УБ хот болон аймгийн төвд амьдардаг хэдхэн хүмүүс гэдгийг нүүрс тээврийн жолооч нар хэлж байгаа юм.

Л.Халтар сайдын өөрийгөө хамгаалсан хоёр дахь шалтаг нь “Чойрын гаалийн талбайд нүүрс хуримтлагдсан” гэх. Гэвч бодит үнэн бол Хятад тал татан авахгүй байгаа гэдэг нь зөвхөн  манай талын ажлын зохион байгуулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, Чойр, Эрээний талбайд нүүрс бөөгнөрсөн асуудал бол ердөө л нүүрсний чанарын асуудал. Хэрэв манайхаас ажлаа зөв зохион байгуулж, Гаалийн төв лабораторд нүүрсэнд агуулагдах  фтор, фосфорыг урьдчилж үзээд шаардлага хангасан нүүрсийг нь гаргаж байсан өнөөдрийх нь нүүрс ихээр хуримтлагдахгүй байх байв. Саяхнаас л нүүрсний фтор фосфорыг үзэж эхэлсэн.

Гурав дахь шалтаг нь өөрийн гаргасан тушаалаа Л.Халтар сайд Засгийн газрын тогтоолтой шийдвэр гэж бухав. Л.Халтарын хэлснээр хатуу хучилттай тусгай зориулалтын замаар л нүүрс тээвэрлэнэ гэж Засгийн газар үзэж байгаа бол зөвхөн энэ нь Чойрын зам дээр хэрэгждэг тогтоол бололтой. Ханги болон бусад шороон замуудад хамаарахгүй ялгаварлалтай тогтоол Засгийн газар гаргасан болж таарав уу.

Цогтцэций-Чойр чиглэлийн замыг хааснаар өдөрт 6.6 тэрбум төгрөгийн орлогоо Монгол Улс алдаж байна. Гэтэл УУХҮ-ийн сайд Г.Ёндон Тавантолгойн нүүрс Эрээнээр гардагийг мэддэггүй, Цогтцэций-Чойр чиглэлийн замыг эдийн засгийн хувьд ач холбогдол багатай гэдэг тайлбарыг өгсөн.

 Өнгөрсөн онд 1 сая тонн нүүрс он гараад 500 мянган тонн нийт өнгөрсөн оны тавдугаар сараас хойш нэг жилийн хугацаанд Цогтцэций-Чойр чиглэлийн замаар 1.5 сая тонн нүүрс экспортод гаргасан байна.

Ийн эдийн засагт өндөр ашигтай дээрх чиглэлийн замыг хаачихаад нүүрсний экспортоо сайжруулна гэж яриад ч хэрэггүй биз. БНХАУ энэ сараас эхлэн нүүрсний импортын татвараа тэглэж, нүүрс ихээр авах сонирхлоо бүрэн илэрхийлчихээд байхад ЗТХ-ийн сайд нь ялгавартай шийдвэр гаргаж бүхэл бүтэн улсынхаа эдийн засгийг хорлов. Уг нь нүүрсний үнэ өндөр байгаа энэ цонх үеийг ашиглаад манайх явуулж болох бүх л арга, хэлбэрээр ахиухан хэмжээгээр нүүрсээ гаргах байтал сайд нь шалтаг хэлээд сууж байх гэж.

Улсынхаа эдийн засгийн хорлосон энэхүү шийдвэрээ Л.Халтар сайд эргэн харахгүй бол тээвэрчид эсэргүүцлийн хүнд хэлбэрт шилжихээ мэдэгдэж буй.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20