"Бэлтэс мөрөн" -гийн эзэд үнэтэй байр машин авч, иргэдийн мөнгө дансанд алга

Өнөрцэцэг
2022/05/06

Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “нэмэх даатгал” гэх нэрээр тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгон, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилах замаар сүүлийн харилцагчийн мөнгийг эхний харилцагчид өсгөн өгч олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй асуудлаар “Бэлтэс Мөрөн” ХХК -ийг шалгаж эхэлжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  “Бэлтэс мөрөн ХХК, Баяннөрөөт ХХК-д холбогдох” хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

                                                       Бэлтэс мөрөн” ХХК хэрхэн байгуулагдав?

“Бэлтэс мөрөн” ХХК-ийг 2012 оны гурав дугаар сарын 29-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэрийн аав Сандагдоржийн Ганбаатар үүсгэн байгуулжээ. Улсын бүртгэлээс авсан лавлагаагаар тус компани нь хүнсний ногоо тариалалт, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, амьдрах ухааны сургалт зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаа явуулах, санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байгуулагджээ.



        НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХААН БАНКНЫ 11 ДАНСААР 227 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОРЖЭЭ 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Бэлтэс Мөрөн” ХХК болон тус компанийн хамаарал бүхий хүмүүсийн Хаан банкны 11 дансанд 2021.04.01-2022.03.25-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгыг шалгахад:

  • “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн 5916...... дугаарын дансанд 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн хооронд 143 тэрбум 422 сая 110 мянган төгрөгийн орлого хийгдэж, 143 тэрбум 422 сая 100 мянган төгрөгийн зарлага,
  • “Баян нөрөөт” ХХК-ийн 5916...... дугаарын дансанд 2021 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн хооронд 56 тэрбум 191 сая 219 мянган төгрөгийн орлого хийгдэж, 56 тэрбум 181 сая 189 мянган төгрөгийн зарлагын гүйлгээ,
  • Г.Нямдэлгэрийн 5916...... дугаарын дансанд 2021 оны дөрөвдүгээр сарын 10- ны өдрөөс 2022 оны гуравдугаар сарын 25-ны хооронд 28 тэрбум 812 сая 479 мянган төгрөгийн орлогын гүйлгээ хийгджээ.

                                ААВ, ЭЭЖ, ХАМААТНУУДЫНХАА НЭР ДЭЭР 12 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ  ЗУРГААН                                                                                  ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 

Дээрх дансуудад 2022 оны тавдугаар сарын 05-ны өдөр Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлах мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүх дансанд үлдэгдэл байхгүй байна. Мөн  уг компанийг үүсгэн байгуулсан этгээд нь өөрийн төрсөн аав, ээж, ах, эгчийн нэр дээр 12 үл хөдлөх хөрөнгө, зургаан тээврийн хэрэгсэл худалдан авч байжээ.  Эдгээр хөрөнгүүд нь ах, дүүсийнх нь нэр дээр байдаг боловч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэг нутаг усны хүний нэр дээр худалдан авсан тээврийн хэрэгсэл, нэр нь шилжүүлээгүй үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй хаус худалдан авсан болохыг тогтоосон байна.

 Гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр 2021 оны 6/10-7/01-ны хооронд нийт 105.3 сая төгрөгөөр /mashin, prius30, klugger Harrier гэсэн утгатай шилжүүлэг хийн/ 4 ширхэг тээврийн хэрэгсэл худалдан авах гүйлгээг хийсэн.  Түүний нөхөр болох Н.Уяабор нь компанийн арилжааны дансан дахь мөнгөөр 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БЗД-ийн 26-р хороо Кристал таун хотхонд орон сууц, граж худалдан авсан байна.

Г.Нямдэлгэрийн ээж Р.Бузмаа нь 2022.01.18-ны өдөр 378 сая төгрөгөөр /лексус 570/ гэсэн утгаар тээврийн хэрэгсэл худалдан авах гүйлгээ хийжээ. Мөн гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр 2022.01.10-ны өдөр Т.Удвалын данс руу 396.0 сая төгрөг шилжүүлээд уг мөнгөний 303.0 сая төгрөгөөр нь байр болон зогсоолын захиалгын төлбөр хийж нийт 608.3 сая төгрөгийн хөрөнгө худалдаж авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

 Бэлтэс мөрөн ХХК-ийн үүсгэн байгуулагч, 40 хувийн хувьцаа эзэмшигч С.Ганбаатар нь  эрүүл мэндийн шалтгаанаар эмчийн хяналтад байдаг бөгөөд Баянзүрх дүүргийн 26-р хороо Кристал таун хотхонд эхнэр Р.Бузмаагийн хамт амьдарч байна.

                  “Бэлтэс мөрөн” ХХК-тай гэрээ байгуулаад буцаан олголтоо аваагүй 2384 иргэн байна

Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны арванхоёрдугаар сард тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд мэдээлэл хүргүүлж байжээ.Тодруулбал, иргэдийн мөнгийг 30 хувь өсгөж өгнө гэх санхүүгийн луйвар буюу пирамид понзи схемийн шинжтэй байж болзошгүй "Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн иргэд олноор хамрагдаж Гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй  талаар анхруулж байжээ. 

Улмаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг анх санхүүгийн зохицуулах хорооноос олгодог ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй компани  иргэдэд өндөр үнийн дүнтэй хүү амлаж, санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг энэ оны 01 дүгээр сард явуулж эхэлсэн байдаг.

Гомдол, мэдээлэл шалгах ажиллагааны хүрээнд “Бэлтэс Мөрөн” ХХК болон түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэдийн дансанд тус компаний эрх бүхий этгээдийн тайлбарлаж байгаа шиг гадаадын бирж дээр арилжаа хийж мөнгө босгохтой холбоотой үйл ажиллагааг нотлох баримт гарч ирээгүй, арилжааны банкны дансаар ямар ч гадаад гүйлгээ хийгдээгүй болох нь тогтоогдсон байна. 

Энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар тус компани нийт 2023 харилцагчийн 19.9 тэрбум төгрөгийн хуримтлалд өгөөж тооцож өгөхөөр байсан бөгөөд өнөөдрийн байдлаар гэрээний дагуу иргэдэд мөнгийг буцаан олгожээ. 

2022 оны тавдугаар сарын 06-ны өдрийн байдлаар “Бэлтэс мөрөн” ХХК-тай гэрээ байгуулаад буцаан олголтоо аваагүй 2384 иргэн байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөж болзошгүй байна.

                                        ТАНИЛЦ: “Бэлтэс Мөрөн” ХХК-тай хамаарал бүхий иргэд

Хар Дархад овогт Сандагдорж Ганбаатар нь 1964 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн суманд оршин суух хаягтай, Бэлтэс мөрөн ХХК-ийн үүсгэн байгуулагч 40% хувьцаа эзэмшигч.

 

Шовгор овогт Рэнчин Бузмаа нь 1965 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн сумын .... оршин суух хаягтай, Баяннөрөөт ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал.

 

Хар дархад овгийн Ганбаатарын Нямдэлгэр нь 1999 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн. 22 настай, эмэгтэй. Бүрэн дунд боловсролтой. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Менносота их сургуульд архитектур, дотоод засал чимэглэлийн мэргэжлээр 2017-2019 оны хооронд суралцаж байсан бөгөөд ар гэрийн гачигдлын улмаас сургуулиа төгсөөгүй. Ам бүл-3 нөхөр, охины хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суудаг. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 50% хувьцаа эзэмшигч.

 

 

Хар дархад овгийн Ганбаатар Пүрэвсүрэн нь 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эхнэр 1 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн мөрөн сумын ....тоотод оршин суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилгүй.

 

 

Хар дархад овгийн Ганбаатарын Нямдалай нь 1994 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16-р хороонд оршин суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилгүй.

 


Журвас овогт Мягмарын Ган-Очир нь 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16-р хорооны .... тоотод оршин суух хаягтай, “Нимкон” ХХК-д ажиллаж байгаа бүртгэлтэй.

 Дээрх нэр холбогдсон хүмүүст хилийн хориг тавиулах саналыг прокуророос шүүхэд ирүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн уг хэрэгт Хөвсгөл аймгийн  удирдлагууд, прокурорууд, Тамгын газрынхан оролцсон гэх мэдээлэл байна.

 Худалдан авсан бүртгэлгүй хөрөнгийн талаар:

  • Г.Нямдэлгэрийн төрсөн ах Г.Пүрэвсүрэнгийн эхнэр Б.Мэндсайхан нь Хөвсгөл Мөрөн сум 14-р багт байрлах ....тоот 109 мкв орон сууцны байрыг 2022.02.17-ны өдөр өмчилсөн.


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 10 багт хаяг, эзэмшигч тодорхойгүй, гэрчилгээ гараагүй 1 давхар хаус. Уг хауст Г.Нямдэлгэр нь гэр бүлийн хамт амьдардаг.



 

 


24
angry
2
care
52
haha
3
liked
4
love
13
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20