Гэр бүлийн боловсрол олгох зорилгоор “Дурсамж” гэрлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа


“Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийг  угтаж, Залуучуудын хөгжлийг дэмжих  хуулийн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  Гэрлэх ёслолын ордонтой  хамтран залуу хосуудад гэр бүлийн амьдралд тохиолдох дахин давтагдашгүй дурсамжит мөчөө бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн боловсрол олгох   зорилгоор “Дурсамж” гэрлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Уг ёслолын үйл ажиллагаанд нийт 60 залуу хос оролцох бөгөөд энэ сарын 10-12-ны өдрүүдэд болох юм.


Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд “Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарган хамгийн анх 1994 оны  Тавдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Монгол Улс энэхүү өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

 Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий  нар оролцлоо.


“Олон улсын гэр бүлийн өдөр” нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг чухал ач холбогдолтой өдөр юм.

Манай улсын хувьд нийт хүн амын 30,7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” баримт бичгийн 2 дугаар зорилгын хүрээнд аз жаргалын индексээр эхний 10 орны тоонд багтах том зорилгыг дэвшүүлсэн билээ.

Гэр бүлийн асуудал нь хувийн шинжтэй боловч нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг төрөөс дэмжих, хамгаалах, иргэдэд гэр бүлийн боловсролыг нэгдсэн зохицуулалтаар олгох, төрийн үйлчилгээг оновчтой хүргэх, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагыг тогтвортой ажиллуулах, гэр бүл харилцаанд оролцогчдын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, хариуцлагажуулах, хүүхдийн эрхийг хангах тал дээр анхааран ажиллаж байна.


Орчин үед хүмүүсийн хоорондын харилцаа текник технолгоос ихээхэн хамааралтай болж,  тэр дундаа ёс суртахуунтай хүнлэг байх, нэгнээ хайрлах, хүндлэх, дэмжиж туслах, сонсож ярилцахад зориулдаг цаг багассаар байна. Иймд гэр бүл бүхэн халуун ам бүлээрээ хамтдаа өнгөрөөж байгаа цаг мөч болгоныг эерэг уур амьсгалтай, нэгнээ дэмжсэн, хүүхэд хөгшдөө асарч хамгаалсан, аз жаргалаа хамтдаа бүтээсэн амьдралыг бий болгоосой гэж уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20