Тайваний Боловсролын Яамны тэтгэлэг 2022

М.Төгөлдөр
2022/05/12

Монголын ард түмний Тайваний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хоёр талын боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Тайваний Боловсролын яамнаас 2022 оны хичээлийн жилд Монгол Улсаас 11 оюутан залууст олгохоор шийдвэрлэсэн тэтгэлгийн удирдамжтай танилцана уу .

Нэг. Тэтгэлэг

Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах Монгол шилдэг оюутнуудыг урамшуулахын тулд дараахи байдлаар тэтгэлэг олгоно.

1.Сургалтын төлбөр болон бусад зардал. (Сургалтын улирлын төлбөр болон сургалтын бусад зардлын төлбөр багтана) Тэтгэлэгт 40,000 тайвань долларыг/цаашид NTD гэх/ (ойролцоогоор 1,444 ам.доллар /тухайн үеийн ханшаар тооцож бодно/) Тайваний засгийн газраас олгох ба тэтгэлгээс гадна нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд болон бусад зардалд бичиг баримтын бүрдүүлэлтийн зардал, илтгэл, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг суралцагч өөрөө хариуцах болно.

2. Амьжиргааны зардал: Тайваний засгийн газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD (ойролцоогоор 540 ам.доллар/тухайн үеийн ханшаар тооцож бодно/), магистр, докторт суралцагсдад сар бүр 20,000 NTD (ойролцоогоор 720 ам.доллар/тухайн үеийн ханшаар тооцож бодно/) тэтгэлэг олгох болно.

Хоёр. Тэтгэлгийн хугацаа

Суралцагсад бакалаврт 4 жил, магистрт 2 жил, докторт 4 жилийн хугацаанд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тус тэтгэлэгт нийт 5 жилээс илүү хугацаанд хамрагдах боломжгүй. Тайваньд суралцуулах тэтгэлэг нь жил бүрийн 9-р сарын 1-ний өдрөөс дараа оны 8-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгт хамрагдагсад нь тухайн сургуулийн бүртгэлийн хугацаанд бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд бүртгэл хийгдээгүй болон сургуульдаа тэнцээгүй тохиолдолд тэтгэлэг олгох боломжгүй болно. Тухайн сургууль болон Боловсролын яамнаас бүртгүүлэх хугацааны сунгалт хийгдсэн тохиолдолд дээрхи шаардлага хамаарахгүй болно. Тэтгэлгээр суралцах оюутан сургуульдаа бүртгүүлээд хичээл эхэлсэн сараас эхлэн тэтгэлгийн хугацаа дуустал буюу тухайн оюутан сургуулиа төгсөх, чөлөө авах, сурахаа болих хүртэлх тэтгэлгийг олгоно.

Гурав.Тавигдах шаардлага

1.Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, онц сайн дүнтэй төгссөн, сахилга бат сайтай байх

2. Доорх нөхцөлд бүртгүүлэх боломжгүй

-Цагаач иргэн, Тайваний иргэн

-Тайваний их дээд сургуульд элссэн, суралцаж буй болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдсан (төгсөх ангийн оюутан эрдмийн зэрэг ахиулан суралцахаар хүсэлт гаргаж буй тохиолдолд энэ заалтад хамаарагдахгүй)

-Тайваньд боловсролын ижил зэргээр суралцаж байсан.

-Тайваний их, дээд сургууль ба гадаадын их, дээд сургуулийн хоорондын боловсролын хамтын ажиллагааны гэрээний шугамаар суралцаж байсан.

-Урьд нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутны тэтгэлэг авсан нийт хугацаа нь таван жилээс хэтэрсэн.

-Урьд нь тус тэтгэлэгт хөтөлбөрт болон Тайваний Боловсролын Яамны Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэг авах эрхээ хасуулсан оюутан.

-Тайваньд суралцах хугацаандаа Тайваний төрийн байгууллагууд болон сургуулиудын тэтгэлэгт давхар хамрагдах тохиолдолд. (Уг тэтгэлэгт хамрагдсан боловч тэтгэлгийн хэмжээ сургалтын төлбөрт хүрэлцэхгүйн улмаас сургуулиас сурагчид нэмэлт тэтгэмж олгох нөхцөлийг үүнд хамааруулахгүй. )

1. Тайваний тэтгэлэгт өргөдөл гаргагч нь өөрийн сонгосон их дээд сургуулиудад тухайн сургуулийн журмын дагуу бүртгэлийн хугацаанд бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд сургуульд бүртгүүлсэн өргөдлийн маягтын хуулбарыг тус төлөөлөгчийн газарт хүлээлгэн өгнө. Мөн тус төлөөлөгчийн газарт хүргэгдсэн бичиг баримт буцаан олгогдохгүй.

Дөрөв. Бүрдүүлэх материал

1.Тайваньд суралцах тэтгэлгийн өргөдлийн маягт APPLICATION-FORM-2022-2022

2.Паспортын хуулбар эсвэл тэтгэлэг хүсэгчийг гадаадын иргэн болохыг нотлох бичиг баримт

3.Монгол Улсын Боловсролын яамнаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтын Тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуулсан хуулбар. Гадаад улсын боловсролын байгууллагаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтыг тухайн улсад суугаа Тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуулсан байх шаардлагатай. Бичиг баримт нь Хятад, Англи хэлнээс бусад хэлээр байгаа тохиолдолд Хятад эсвэл Англи хэлний баталгаат орчуулгыг хавсаргана.

4.Тайваний их, дээд сургуульд элсэн суралцах өргөдлийн маягтын хуулбар (Жишээ нь: Сургуулийн бүртгэлийн хураамжийн баримт, элсэлтийн хуудсын хуулбарууд, тухайн сургуулиас ирүүлсэн хариу захидал )

5.Тэтгэлэг хүсэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар

6. Сургуулийн захирал болон доктор эрдмийн зэрэгтний гарын үсэгтэй 2 хувь тодорхойлолт

Хятад хэлээр суралцах бол

Өргөдөл гаргагч нь Тайваний Боловсролын Яамнаас зохион байгуулдаг Хятад хэлний түвшин тогтоох шалгалт болох (TOCFL Level3) -д тэнцсэн байх шаардлагатай. Хэрэв (TOCFL) шалгалтыг өгөөгүй бол Хятад хэлний түвшин тогтоох шалгалт болох HSK 5 эсвэл бусад дүйцэхүйц хятад хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээгээр бүртгүүлэх боломжтой. Уг тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тухайн оюутан Тайваньд суралцах эхний семестрийн хугацаанд өөрийн зардлаар (TOCFL) шалгалтыг өгч, дүнгийн хуудас эсвэл шалгалтад тэнцсэн гэрчилгээгээ тухайн сургуульдаа өгөх ёстой. Хэрэв тухайн оюутан 2-р семистэр дуусахаас өмнө (TOCFL Level3) шалгалтад тэнцэхгүй бол тэтгэлэг хүчингүй болно.

Англи хэлээр суралцах бол

Бакалаврын элсэгч англи хэлний түвшин тогтоох шалгалтын
IBT TOEFL 68-с дээш оноо

ITP TOEFL 520-с дээш оноо

IELTS 5.5-с дээш оноо авсан гэрчилгээ

Магистрын зэрэгт элсэгч англи хэлний түвшин тогтоох шалгалтын
IBT TOEFL 76-с дээш оноо

ITP TOEFL 540-с дээш оноо

IELTS 5.5-с дээш оноо авсан гэрчилгээ

Докторын зэрэгт элсэгч англи хэлний түвшин тогтоох шалгалтын
IBT TOEFL 79-с дээш оноо

ITP TOEFL 550-с дээш оноо

IELTS 6-с дээш оноо авсан гэрчилгээ

Тав. Материал хүлээн авах газар

Тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар ш/х 1269, Улаанбаатар-13, Монгол улс Утас: 976-11-322735 Факс: 976-11-322916

Зургаа. Материал хүлээн авах эцсийн хугацаа

Материалыг 2022 оны 5-р сарын 31-ний 18 цагаас өмнө бүрдүүлж өгнө.

Долоо. Ярилцлагад орох хугацаа : 2022 оны 6 сарын 15, 16-ны өдөр (Материал бүрдүүлэлт болон тэтгэлгийн шаардлага хангасан хүсэлт гаргагчийг ярилцлаганд дуудах болно)

Найм. Тус төлөөлөгчийн газар нь 2022 оны 7-р сарын дундаас өмнө тэтгэлэгт урьдчилсан байдлаар тэнцсэн хүмүүс рүү холбоо барьж мэдэгдэх болно.

Ес. Урьдчилсан байдлаар тэтгэлэгт тэнцсэн оюутны нэрсийг 2022 оны 6-р сарын 30-аас өмнө Тайваний их, дээд сургуулиудаас тухайн оюутныг элсүүлэн авсан эсэх талаарх хариугаа хүлээн авсан байх ба Тайваний их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичгийн хуулбараа тус төлөөлөгчийн газар хүлээлгэн өгснөөр тэтгэлэг авах эрх баталгаажих болно.

Өргөдлийн маягт: APPLICATION-FORM-2022 ( APPLICATION-FORM-2022 ) дараахи холбоосоор орж татаж авна уу)

Англи хэлээр суралцах боломжтой сургууль болон хөтөлбөрүүд: 2022學年度臺灣獎學金全英語學程參考清單 ( 2022學年度臺灣獎學金全英語學程參考清單 дараахи холбоосоор орж татаж авна уу)

Жич: Энэхүү Англи хэлээр суралцах жагсаалтад багтаагүй хөтөлбөрт хүсэлт гаргах боломжгүй.

                 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 8 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 11 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 11 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр